тансаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа зүйлээр элбэг дэлбэг, хангалуун
- 2.Нэн тааламжтай үнэр, амт бүрэлдсэн, сайхан амттай
- 3.Энхрий өссөн, хэтэрхий хайранд умбасан
- 4.Онц гоёхон, сэтгэлд зохистой, гоё үзэсгэлэнтэй
- 5.Идээ ун-даанд ханалтай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тансаг |
|---|---|
| Харьяалахын тийн | тансгийн |
| Заахын тийн | тансгийг |
| Өгөх орших тийн | тансагд |
| Гарахын тийн | тансгаас |
| Үйлдэхийн тийн | тансгаар |
| Хамтрахын тийн | тансагтай |
| Чиглэхийн тийн | тансаг руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тансаг амьдрал — элбэг дэлбэг дутагдаж гачигдах зүйлгүй аж төрөх нь
тансаг баяр — ууж идэх, нүд хужирлах зүйлээр их баяр
тансагт ташуурах — элбэг дэлбэгт ташуурах
тансаг амт — сайхан амт
тансаг идээ — нэн амтлаг идээ, ховор нандин идээ ундаа
тансаг үнэртэн — сайхан, анхилуун үнэртэй зүйлс
тансаг байх — хэтэрхий эрх дураараа байх
тансаг өссөн хүүхэд — элбэг дэлбэг өссөн, дутах юмгүй хангалуун, эрх дураараа өссөн хүүхэд
тансаг хувцас — үнэтэй эдээр хийсэн үзэмжтэй хувцас
тансаг үг — сэтгэлд зохистой эерүү үг
тансаг идэштэй хүмүүс — байнга амт чанар сайтай, үнэтэй юм иддэг хүмүүс
Хэлц үг
Тансаг сүрэг таван хошуу
Амьдрал жаргалын дээж
Таж магнаг
торго хоргой
Эдлэл өмсгөлийн дээж
Хоршоо үг
баян тансаг — а.элбэг дэлбэг, дутагдаж гачигдах юмгүй; б.хангалуун
онгог тансаг — ихэд нандигнан хайрласан зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.