хээнцэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гоёмсоглон гангалах дуртай, цэвэр цэмцгэр явдаг
- 2.Эдлэл хэрэглэлийн хийц хэлбэр, хээ хуар нь гоё сайхан
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хээнцэр |
|---|---|
| Харьяалахын тийн | хээнцрийн |
| Заахын тийн | хээнцрийг |
| Өгөх орших тийн | хээнцэрд |
| Гарахын тийн | хээнцрээс |
| Үйлдэхийн тийн | хээнцрээр |
| Хамтрахын тийн | хээнцэртэй |
| Чиглэхийн тийн | хээнцэр лүү |
| Олон тоо | хээнцрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хээнцэр бүсгүй — гоёмсог, дэгжин бүсгүй
хээнцэр хүн — ганган дэгжин хүн
хээнцэр хийцтэй цаг — гоё, чамин хийцтэй цаг
Хэлц үг
Жороо морь намар
Хээнцэр хүн хавар
Хээнцэр хүн даарагч
Хээрийн бэлчээрт дуулаач
Хээнцэр хүн намар
Жороо морь хавар
Хээнцэр хүн хээр үхнэ
Ганган хүн гадна үхнэ
Хээнцэр хүү намар турах
Хэнз ишиг хавар турах
Зүйр цэцэн үг
Хээнцэр хүү намар турах
Хэнз ишиг хавар турах
Хээнцэр хүн даараач
Хээрийн бэлчээрт дуулаач
Хоршоо үг
ганган хээнцэр — хүний гоёмсог дэгжин байдал
гоорхог хээнцэр — хүний ганган дэгжин байдал
дэгжин хээнцэр — хүний маш гоё ганган хувцасласан байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.