хээр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Айл амьтангүй, алс хөдөө газар
- 2.Хүний гар дээр бойжоогүй, зэрлэг
- 1.Зээрдээс нэлээн харавтар, дэл сүүл нь бараан адууны зүсэм
Англи утга
- нэр үгwilderness, wasteland; steppe, field
- тэмдэг нэрbay, chestnut (of animals)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хээр |
|---|---|
| Харьяалахын тийн | хээрийн |
| Заахын тийн | хээрийг |
| Өгөх орших тийн | хээрт |
| Гарахын тийн | хээрээс |
| Үйлдэхийн тийн | хээрээр |
| Хамтрахын тийн | хээртэй |
| Чиглэхийн тийн | хээр лүү |
| Олон тоо | хээрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хээр хонох — а.эзгүй газар хонох; б.шилж. хэлсэн, хүссэн зүйл хөсөрдөх, бүтэхгүй болох
хээрийн бүс — хээр талын бүс
хээрийн задгай гал — хөдөө хээрийн ил гал
хээрийн дүрэм — байлдах, дайтах арга ажиллагаанд хэрэглэх дүрэм
хээрийн их буу — явуул цэргийн хамт авч явах их буу
хээрийн сургуулилалт — хээр хөдөөгөөр аялан явж, цэрэг дайны мэдлэг эзэмших ажиллагаа
хээрийн сургууль — цэрэг дарга нарыг дайны арга ажиллагаанд биечлэн сургах нэг төрлийн хичээл
хээрийн цай — а.хөдөө хээр чанасан цай; б.урга. цэцгийн өнгө улбар шар, иш өндөр, навч хөх бөгөөд нарийн, навчийг жигнэж эгшээн цай буцалгаж ууна
хээрийн шинжилгээний анги — хөдөө орон нутагт жуулчлан явах шинжилгээний анги
хээрийн алим — урга. - хөрөөн шүд бүхий өндгөн хэлбэрт навчтай, цагаан цэцэг бүхий шаравтар ногоон жимстэй тураг мод, түүний жимс
дотроо ялгал олон
Хэлц үг
хээр хонож, хэц дэрлэх — тэнэж явах, гэр орны бараа харахгүй байх
Хээр хонож, хэц дэрлэсэн нь өдрөөр биш, сараар ч биш, бүр жилээр тооцогдох ёстой болсон тул тэр сайхан хүний уг нь цагаан шаргал царай итгэгдэхэд бэрхээр хар болсон аж (Д.Маам, Өндөр Сүхээ гуай).
хээрийн нохойн ам боох — хайчны ам боож хөдөө хоносон мал сүргийг чононоос сэргийлэх гэсэн хуучны заншилХээрийн нохойн ам боох гэж хайчиндаа чулуу зуулгаж тэмээний унгасан утсаар боосон билээ (Б.Ринчен, Үүрийн туяа).
хээрийн нохойн олз болгох — хээр хаях, эзгүй орхихЯаж хээрийн нохойн олз болгож хээр хаях билээ гэж ер орхиод явах сэтгэл төвдсөнгүй” гэхэд “За одоо бүр ирсэн биз дээ (Б.Ринчен, Үүрийн туяа).
Гэрт төрсөн бие
Хээр хэвтэх яс
Нуух үгийг гэртээ битгий хэл
Хээр явахдаа мориндоо битгий итгэ
Хэзээ ч асгах цус нэг
Хээр хэвтэх яс нэг
Хэн хэнийгээ хэлсэнгүй
Хээр морио гуядалгаангүй
Хэнийг нь ч хэн гэдэггүй
Хээр алгийг нь ч алаг гэдэггүй
Хэрсүү хүний үгэнд орвол
Хээр хонохгүй
Хэрсүүг дагавал
Хээл иддэгээс ноён хэцүү
Хээр гүйдгээс чоно хэцүү
Хээр алгаас шийр алаг
Хэлтэн гүүнээс шувтан унага
Хээр алгаас шийр цагаан
Хээр хонохоос айвал эртэлж бай
Хэрэгт орохоос айвал хэрсүүлж бай
Зүйр цэцэн үг
Хээрийн хүнд хээгүй
Хэрзгэр ясанд махгүй
Хээрийн гахайгаар тэнгэр тахих
Зээрийн сүүлээр онгод тахих
Эх нь хээр алаг бол
Хүү нь шийр алаг
Хоршоо үг
хээр гадаа — эзгүй газар, хөдөө
хээр тал — тэгш уудам газар
хээр хөдөө — эзгүй газар
Үгийн гарал
From Proto-Mongolic *kexer, compare East Yugur kiire and Evenki кэвэр (kəwər, “meadow, steppe, tundra”), a Mongolic loan.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.