ил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны халхлагдаагүй, далд биш
- 2.Нууц биш, илэрхий, тодорхой
- 1.амьтанБугын тугал, илий.
- 1.Орон газар.
- 1.хуучирсанХарьяа, холбоо бүхий
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfawn (a young deer)
- тэмдэг нэрclear, obvious, perceptible; out in the open (not hidden; not inside); known (not secret)
- дайвар үгpublicly, openly
- нэр үгcountry, territory; ally; harmony, peace
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ил |
|---|---|
| Харьяалахын тийн | илийн |
| Заахын тийн | илийг |
| Өгөх орших тийн | илд |
| Гарахын тийн | илээс |
| Үйлдэхийн тийн | илээр |
| Хамтрахын тийн | илтэй |
| Чиглэхийн тийн | ил лүү |
| Олон тоо | илүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ил байх — далд биш байх
ил гаргах — а.авдар савнаас гарган авах; б.харагдах газарт гаргах; в.илчлэх, илрүүлэх
ил захидал — а.захиа ил бичин явуулахад зориулсан шуудангийн тусгай зураг бүхий зүйл; б.олноо мэдүүлэх зорилгоор сонин, сэтгүүлд нийтэлсэн зүйл
ил уурхай — ашигт малтмалыг газрын гадарга дээр олборлодог уурхай
ил хэлэх — ил ярих
ил ярих — а.нүүр тулж ярих; б.олны өмнө ярих
ил хаад — харьяат хан улсын эзэд
ил улс — Монголын их хааны холбоотон, харьяат улс
Хэлц үг
Далд орвол далан лан
Ил гарвал ерэн лан
Ил байгаа нарыг
Алгаараа халхалж болохгүй
Ил байгаа юмыг
Илбээр ч хааж болдоггүй
Ил барьсан тольтой
Илүү харсан нүдтэй
Ил газар бие нууж болдоггүй
Итгэсэн хүнд үг нууж болдоггүй
Ил газар морио уя
Итгэсэн хүнд үгээ хэл
Ил газарт нөмөргүй
Оргио хүнд хүндгүй
Ил галаас
Далд оч
Ил жадыг халхлахад хялбар
Нууц сумыг сэргийлэхэд бэрх
Ил өөтэй хүн хэлсээр
Ир сайтай хутга хүрсээр
Ил хэлэвч хожгор
Далд хэлэвч хожгор
Ил юм
Илгээр халхлагдахгүй
Итгэмжгүй нөхөр илэрхий дайснаас ч хэцүү
Ил бус явдал илд жаднаас хэцүү
Ичээж алахаар
Ил ал
Зүйр цэцэн үг
Далласан газар нь ил гарч
Далайсан газар нь далд орох
Ил газарт морио уя
Итгэсэн хүнд үгээ хэл
Хоршоо үг
ил задгай — хурааж бөөгнүүлээгүй, сул задгай
илэн далангүй — ний нуугүй, нууц хаах зүйлгүй ярих байдал
ил далд — а.нүдэнд ил хийгээд нууц далд юмс; б.мэдэх, мэдэхгүй юмс
ил тод — ив илэрхий
Товчилсон үг
ИТ — “Ил Товчоо” [сонин]
ОҮИТБС — Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга
Үгийн гарал
Cognate with Buryat эли (eli, “wapiti fawn”), Kalmyk ил (il, “fawn”). Compare Proto-Turkic *elik (“roebuck, wild goat”) (see Turkish elik) and Even елкэн (jelkən, “reindeer (leader of the herd)”), similar to other Eurasian deer-related words such as Proto-Indo-European *h₁el- (“deer”), Proto-Chukotko-Kamchatkan *əlwæ (“wild reindeer”) (Chukchi ылвылю), Northern Yukaghir илэ (ile).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.