Үндсэн хэсэг рүү шилжих

цэвэр

тэмдэг нэрнэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠴᠡᠪᠡᠷ

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Хир тоос, бузар буртаггүй ариун
  2. 2.
    Аливаа юмны хийц, хийсэн бүтсэн байдал, янз, үзэмжтэй сайхан
  3. 3.
    Хүн, юмны гоо үзэмж бүрдсэн нь
  4. 4.
    Үнэнч, шударга
  5. 5.
    Дан, хольцгүй

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрclean; pure; neat, clear

Тийн ялгал

Нэрлэхийн тийнцэвэр
Харьяалахын тийнцэврийн
Заахын тийнцэврийг
Өгөх орших тийнцэвэрт
Гарахын тийнцэврээс
Үйлдэхийн тийнцэврээр
Хамтрахын тийнцэвэртэй
Чиглэхийн тийнцэвэр лүү
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • цэвэр агаар — утаа тоос зэрэг бохирдолгүй агаар

  • цэвэр аяга — угааж цэвэрлэсэн аяга

  • цэвэр ус — а.урсгал буюу бохир бус ус; б.ариутгаж боловсруулсан ус

  • цэвэр хувцас — хир тоос болоогүй хувцас

  • хувийн ариун цэвэр — хувь хүний цэвэрч цэмцгэр байдал

  • цэвэр оёх — өө сэв гаргалгүй сайхан оёх

  • цэвэр хийх — юмыг сайн, үзэмжтэй, аятай сайхан үйлдэх

  • цэвэр бичих — а.баллахгүй бичих; б.гоё сайхан бичих

  • цэвэр царай — сайхан, үзэсгэлэнтэй царай зүс

  • цэвэр явдал — а.ариун, шударга, үнэнч ажил үйлс; б.морины хатир, жороо, алхаа, сайврын алинд ч хөл алддаггүй явдал

  • цэвэр ичимтгий ааш — сахилга журам сайн, явдал үйлс шударга, эелдэг даруу зан

  • цэвэр ашиг — арилжаа наймааны бүх зардал зарлагыг нөхөөд үлдсэн хувь

  • цэвэр мах — ясгүй мах

  • цэвэр ноос — хиймэл бус, жинхэнэ, цулгуй ноос

  • цэвэр ой — дан, ганц зүйлийн модоор бүрэлдсэн ой

  • цэвэр өнгө — холимоггүй дан ганц өнгө

  • малын цэвэр өсөлт — жилийн эцэст байгаа нийт малын тооноос мөн жилийн эхэнд байсан малын тоог хасаад үлдсэн хувь

  • цэвэр хөнгөн цагаан — гэр ахуйн сав суулга хийдэг хөнгөн цагаан

Хэлц үг

  • Цэвэр болох гэж амаа жимийдэг

  • Цэцэн болох гэж нүдээ аньдаг

  • Цэвэр явах сайн

  • Цэцэн болох гоё

  • Цэвэр явахад цээж сонор

  • Салан явахад санаа балар

  • Цэцэг ургасан цагтаа

  • Цэвэр царай залуудаа

  • Цэцэн төрөх золны

  • Цэвэр төрөх заяаны

Хоршоо үг

  • ариун цэвэр — хувь хүн болон олон нийтийг цэвэр цэмцгэр байдал

  • цэвэр ариун — хир буртаггүй, ариун тунгалаг

  • цэвэр тунгалаг — ариун тунгалаг

  • цэвэр цэмцгэр — хир буртаггүй, цэвэрхэн

  • цэвэр цээр — цэмцгэр, цээрч

Товчилсон үг

  • АЦХСС — Ариун Цэвэр, Халдвар Судлалын Станц

  • ГЦА — Гадаад Цэвэр Актив

  • ДЦА — Дотоод Цэвэр Актив

  • ҮЦБ — Үндэсний Цэвэр Бүтээгдэхүүн

  • ЭЦБ — Экологийн Цэвэр Бүтээгдэхүүн

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.