ариун
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алив зүйлийн хир буртаггүй, цэвэр тунгалаг
- 2.Худал хуурмаггүй, цэгц шударга, үнэнч
- 3.Эрхэм дээд, нандин, нарийн
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрpure, clear, clean, holy, hygienic, sanitary
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ариун |
|---|---|
| Харьяалахын тийн | ариуны |
| Заахын тийн | ариуныг |
| Өгөх орших тийн | ариунд |
| Гарахын тийн | ариунаас |
| Үйлдэхийн тийн | ариунаар |
| Хамтрахын тийн | ариунтай |
| Чиглэхийн тийн | ариун руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ариун ус — цэнгэг ус
ариун гурил — шишийн гурил
ариун угаал — хиргүй тунгалаг, цэвэр болгох зан үйл
ариун цэвэр байх — хир буртаггүй байх
ариун сэтгэл — ажил үйлийг дандаа зөв талаас нь боддог, хоргүй санаа бодол
ариун хөдөлмөр — шударга хөдөлмөр
ариун цагаан мөр — шударга сайн үйл
ариун дурсгал — нандин дурсгал
ариун заарт өвс — урга. - ой модны чөлөө.
Хэлц үг
Алаг нүдний харц нэг
Ариун зүрхний лугшилт нэг
Алт мөнгөөр биеэ чимснээс
Ариун цэврээр биеэ чимэглэ
Алтан бүснийх нь гархинаас барьж
Ариун дээлийх нь үртэснээс олох
Амтат чихрээс
Ариун сургаал
Арга ядсан амьтныг асар
Ариун номд чадахаараа хичээ
Ариун журмаар үнэн явбал
Аварга могой ч алт болно
Ариун зочин ирвэл
Нохойгоо цохидоггүй
Ариун усаар угаавал хиргүй
Ард олноор ярилцвал гэмгүй
Ариун явбал
Ашид тустай
Бузар аргаар олсон булга нөмөрч явснаас
Ариун хөлсөөрөө олсон адасга нөмөрч явсан нь дээр
Буруу ном гэм
Ариун үг эм
Буруу ном хижиг
Ариун үг эмч
Гэгээн газраар гэмшиж явж
Ариун газраар алхаж явах
Сурсан эрдмээр сувдыг ч олно
Ариун эрдмээр алтыг ч олно
Хатуужиж явбал хамагт тустай
Ариун явбал аминд тустай
Хоршоо үг
ариун цэвэр — хувь хүн болон олон нийтийн ахуйн соёлын төвшинг цэвэр цэмцгэр байлгах арга хэмжээ
цэвэр ариун — хир буртаггүй, ариун тунгалаг
ариун нандин — эрхэм дээд
Товчилсон үг
АЦ — Ариун Цэвэр
АЦБ — Ариун Цэврийн Булан
АЦЗ — Ариун Цэврийн Зааварлагч
АЦС — Ариун Цэврийн Станц
АЦХСС — Ариун Цэвэр, Халдвар Судлалын Станц
МЭАЦС — Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Станц
УМЭАЦТЛ — Улсын Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Төв Лаборатори
Үгийн гарал
From Proto-Mongolic *arïxun. Perhaps related or a borrowing from Proto-Turkic *arïg. Compare Turkish arı, Azerbaijani arı.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.