гэгээн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гэгээ, гэрэл бүхий, гэрэлтэй
- 2.Ариун
- 3.шилжсэн утгаСэцэн мэргэн, саруул
- 1.шашинШашны ёсны ном номлолд мэргэшиж алдаршсан хүн
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гэгээн |
|---|---|
| Харьяалахын тийн | гэгээний |
| Заахын тийн | гэгээнийг |
| Өгөх орших тийн | гэгээнд |
| Гарахын тийн | гэгээнээс |
| Үйлдэхийн тийн | гэгээнээр |
| Хамтрахын тийн | гэгээнтэй |
| Чиглэхийн тийн | гэгээн рүү |
| Олон тоо | гэгээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэгээн гэрэл — гэрэл гэгээ
гэгээн наран — гэрэлт наран
гэгээн туяа — гэрэлт туяа
гэгээн алдар — ариун алдар
гэгээн дурсгал — ариун дурсгал
гэгээн сэтгэл — ариун сэтгэл
гэгээн ухаантай — саруул ухаантай
гэгээн эзэн — хуучир. - нар сар мэт гийж түмэн юмыг нэвт мэдэх эрдэм чадалтай хүн
Хэлц үг
Гэгээн газраар гэмшиж явж
Ариун газраар алхаж явах
Гэгээн дэн өчүүхэн боловч гэрийн доторхыг гийгүүлдэг
Гийсэн ухаантан ганц боловч мунхгийн гэмийг соёдог
Гэгээн өдөр цээжиндээ
Харанхуй шөнө зүүдэндээ
Гэгээн саруул гэртэй болж
Гэрээр дүүрэн хүүтэй болох
Гэгээн үнэнийг оройн манлай болго
Гэмт хэргийг улын шороо болго
Гэгээн ухаандаа гэмээ мэддэг
Саруул ухаандаа саараа мэддэг
Гэгээн хүн намар турна
Хэнз ишиг хавар турна
Гэмтэй хулгай
Гэгээн ухаантай
Гэр гэрийн явдлыг
Гэгээн ухаантан мэдэхгүй
Харанхуй шөнийн зүүд
Гэгээн өдрийн бодол
Гэгээн өдрийн гэмтэн
Зүйр цэцэн үг
Гэгээн өдөр цээжиндээ
Харанхуй шөнө зүүдэндээ
Хоршоо үг
гэгээн саруул — гэрэл гэгээ сайтай
гэгээн тунгалаг — а.гэрэл гэгээтэй; б.шилж. үүлгүй цэлмэг; в.шилж. цэвэр ариун, гэнэн томоогүй
гэгээн цагаан — а.ариун цагаан; б.гэрэлт өдөр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.