бэрхшээл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бэрхшээх үйлийн нэр; ахуй амьдрал, ажил хэрэг, аян замд тохиолдох саад тотгор, хор уршиг
- 2.Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа болон үзүүлж болзошгүй зорилгыг хэрэгжүүлэгчийн өөрчлөх боломжтой байгалийн болон нийгмийн үзэгдэл, хүчин зүйл
- 3.тодорхой үр дүнд хүрэхэд эсвэл сөрөг үр дүнг бий болгоход чиглүүлж саад бий болгох хүчин зүйл
- 4.гэнэтийн тулгарч буй ноцтой саад бэрхшээл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бэрхшээл |
|---|---|
| Харьяалахын тийн | бэрхшээлийн |
| Заахын тийн | бэрхшээлийг |
| Өгөх орших тийн | бэрхшээлд |
| Гарахын тийн | бэрхшээлээс |
| Үйлдэхийн тийн | бэрхшээлээр |
| Хамтрахын тийн | бэрхшээлтэй |
| Чиглэхийн тийн | бэрхшээл лүү |
| Олон тоо | бэрхшээлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэрхшээл тохиолдох — саад болох, саад тохиолдох
хүнд бэрхшээл — ярвигтай саад тотгор
түмэн бэрхшээл — түмэн саад
Хоршоо үг
гачигдал бэрхшээл — зовлон түйтгэр, зовлон бэрхшээл
саад бэрхшээл — ажил хэрэгт тохиолдох хүндрэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.