бүл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нагац, авга эгч нарын төрөл, эгч охин дүү хоёроос төрсөн хүүхдүүд хоорондоо бүл болно
- 1.Өрх гэр
- 1.Хүч чадал, булчин шөрмөс
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бүл |
|---|---|
| Харьяалахын тийн | бүлийн |
| Заахын тийн | бүлийг |
| Өгөх орших тийн | бүлд |
| Гарахын тийн | бүлээс |
| Үйлдэхийн тийн | бүлээр |
| Хамтрахын тийн | бүлтэй |
| Чиглэхийн тийн | бүл лүү |
| Олон тоо | бүлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бүл ах — нагац, нагац эгч, авга эгчийн хөвгүүдийн өөрөөс ахмад нь
бүл бэргэн — бүл ахын гэргий
бүл дүү — нагац, нагац эгч, авга эгчийн эрэгтэй хүүхдүүдийн өөрөөс дүүмэд нь
бүл нагац — эхийн төрхөмийн бүл ах дүү
бүл нагац бэргэн — бүл нагацын гэргий
бүл эгч — нагац, нагац эгч, авга эгчийн өөрөөс ахмад нь
бүл мөхөсдөх — а.хүн дутах; б.шилж. хүч дутах
гэр бүл — гэрийн доторх хүн ам
хүн бүл — ам бүл
хань бүл — а.гэр бүлийн хүн; б.хүн хүч
бүл нэмэх — а.айл гэр нэмэх; б.хүн нэмэх; в.шилж. хүч нэмэх
халуун бүлээрээ — гэрийн бүлийн дотор, өөр хооронд
бүлтэй эр — чадалтай эр, шөрмөстэй эр
гарын бүл — гарын чадал
Хэлц үг
Бөгцгөр модны сүүдэр хүйтэн
Бүл хүний сэтгэл хүйтэн
Хоршоо үг
ам бүл — нэгэн өрхийн доторх хүмүүс
бүл төрөл — ойрын хамаатан садан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.