Үндсэн хэсэг рүү шилжих

бүс

нэр үг/ˈpus/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠪᠦᠰᠡ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Гадуур хувцасны бэлхүүс, бүсэлхийгээр дарж ороон бэхлэн уях урт нэхмэлийн зүйл, торго, сур
  2. 2.
    Дэлхийн бөмбөрцгийн хоёр уртрагийн хоорондох хэсэг; дэлхийн уртрагийг хорин дөрвөн зурвас болгон хуваасан нэр
  3. 3.
    Дэлхийн бөмбөрцгийн өргөргүүдийн хоорондох цаг уурын ямар нэг зохих зурвас болох хэсэг газар, цаг уур, хөрс ургамлын ижил төсөөтэй газар, газар зүйн байршлаар хуваасан нь
  4. 4.
    шилжсэн утгаТусгай зориулалтын тодорхой хэмжээтэй талбай зурвас газар
  5. 5.
    Домен зуухны хэсгийн нэр
IIнэр үг
  1. 1.
    зурхайӨдөр бүр саран хэрж буй сарны хорин найман одны нэг;
  2. 2.
    зурхайЭнэтхэгийн өвлийн дунд сар, цагийн хүрднээ өвлийн эхэн сар, хятад төвдийн үхэр сар, монголын арван хоёрдугаар сар, хөхлөр сар.
нэр үг
  1. 1.
    өвөрмөц онцлог бүхий томоохон нутаг дэвсгэрийг хамарсан газар нутгийн тодорхой хэсэг
  2. 2.
    Бэлхүүс бүсэлхийгээр дарж ороон бэхлэн уях урт нэхмэлийн зүйл.
  3. 3.
    тодорхой онцлог, шинж чанараараа зэргэлдээх газраасаа ялгардаг газар нутаг, муж

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгbelt; zone

Тийн ялгал

Нэрлэхийн тийнбүс
Харьяалахын тийнбүсийн
Заахын тийнбүсийг
Өгөх орших тийнбүсэд
Гарахын тийнбүсээс
Үйлдэхийн тийнбүсээр
Хамтрахын тийнбүстэй
Чиглэхийн тийнбүс рүү
Олон тообүсүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • дурдан бүс — нэг зүйл торгон бүс

  • мөнгөн бүс — мөнгөөр чимэглэж хийсэн бүс

  • суран бүс — шир сураар хийсэн бүс

  • сэрүүн бүс — дэлхийн бөмбөрцгийн халуун хүйтэн хоёрын дундах газар орон

  • халуун бүс — дэлхийн бөмбөрцгийн экваторын бүсэд ойр орших газар орон

  • бүс нутаг — том хэмжээний дэвсгэр газар

  • газар зүйн бүс — газар зүйн байршлаар хуваасан хэсэг

  • хангайн бүс — хангайн хэсэг

  • хээрийн бүс — хээрийн хэсэг

  • хаалттай бүс — хаалттай зурвас

  • хориотой бүс — хориотой зурвас

  • халаах бүс — халаах зуух

  • хайлуулах бүс — хайлуулах зуух

  • бүс гэр — бүсийг нийлүүлэн оёж, багана хуруу тавин босгож барих гэр, майхан

Хэлц үг

  • бүсээ чанга бүслэх — а.хүчир бэрхийг тэсвэрлэхээр зоригоо чангалах; б.хомсдолтой үед хэмнэлтэй амьдрах

  • бүсээ гээх дөхсөн — ядарч туйлдсан, доожоогүй

  • бүсээ гээхээс наахнуур амьтан — өлсгөлөн, ядарч туйлдсан, доожоогүй хүн

    Маргааш нь үдэш цагаан гэгээ тасрахын алдад Ажаа маань хоёр морио тас шавхаж, үс сахалдаа баригдан, өлсөж цангасандаа зүс царай дарсан, бүсээ гээхээс наахнуур болсон амьтан эргэн ирлээ (Б.Догмид, Хоёрдугаар багийн данс).

  • бүсээ чангалах — хүчир бэрхийг тэсвэрлэхээр зоригоо чангалах

    Чи одоо томоогүйтэж байдгаа больж бүсээ чангалан явах хэрэгтэй шүү (Ц.Уламбаяр, Хүний чанар).

Товчилсон үг

  • АНДБН — Ази, Номхон Далайн Бүс Нутаг

  • БНН — Бүс Нутгийн Нам

  • БНСТ — Бүс Нутгийн Сургалтын Төв

  • БНУГ — Бүс Нутгийг Удирдах Газар

  • БНХДМН — Бүс Нутгийн Хөгжлийг Дэмжих Монголын Нийгэмлэг

  • БНЦС — Бүс Нутгийн Цахилгаан Станц

  • БНЭЗДХ — Бүс Нутгийн Эдийн Засгийг Дэмжих Хөтөлбөр

  • БНСН — Бүс Нутгийн Стандартын Нийгэмлэг

Үгийн гарал

From Proto-Mongolic *büse. Compare Dongxiang pixie.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.