тэлээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өмд тогтоож уях оосор;
- 2.Өмдний бүс
- 1.Хоёр эхийн дунд тэжээсэн төл мал
- 1.Арьс шир тэлэхэд зориулсан саваа.
- 1.Бэлхүүс бүсэлхийгээр дарж ороон бэхлэн уях урт нэхмэлийн зүйл.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэлээ |
|---|---|
| Харьяалахын тийн | тэлээний |
| Заахын тийн | тэлээг |
| Өгөх орших тийн | тэлээд |
| Гарахын тийн | тэлээнээс |
| Үйлдэхийн тийн | тэлээгээр |
| Хамтрахын тийн | тэлээтэй |
| Чиглэхийн тийн | тэлээ рүү |
| Олон тоо | тэлээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэлээ хийх — өмдөнд бүс хийх
суран тэлээ — сураар хийсэн тэлээ
ширэн тэлээ — ширээр хийсэн тэлээ
тэлээ ишиг — хоёр эхтэй ишиг
тэлээ хурга — хоёр эхтэй хурга
тэлээ тугал — хоёр эхтэй тугал
Хэлц үг
тэлээ султай — шалиг, завхай
тэлээ хурга шиг — хоёр талд гүйдэг
Тэлээ эхтэй тугал хоёр тийш тэмүүлнэ
Зүйр цэцэн үг
Тэлээ мал таргалдаг
Тэлээ хүн турдаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.