тэлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Арьс шир, эсгий зэргийг чийглэн норгож сунгах, татах, тэнийлгэн дэлгэх
- 2.Хүн, амьтны мөчийг тэнийлгэх;
- 3.Өвчин, яр шарх зэргийн их болох
- 4.Дэлгэх, нээх
- 5.шилжсэн утгаӨргөжих, хөгжих, өсч томрох
- 1.Хурга ишиг, тугал зэргийг хоёр эхэд хөхүүлэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тэлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тэлнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тэллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | тэлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тэлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тэлсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | тэлдэг |
| Холбох нөхцөл (-ж) | тэлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тэлээд |
| Болзох нөхцөл (-вал) | тэлбэл |
| Хүсэх (-маар) | тэлмээр |
| Захирах (-аарай) | тэлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | тэлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
арьс тэлэх — арьс сунган татах
эсгий тэлэх — эсгийг дэлгэж татах
тэлж тавих — сунган татаж тавих
тэлж хатаах — сунган татаж хатаах
гол тэлэх — гол халих, голын усны хэмжээ ихсэх
ус тэлэх — ус ихсэх
өвчин тэлэх — өвчин газар авах
шарх тэлэх — шарх нь газар авах
зэл тэлэх — зэл сунгаж татах
хаалга тэлэх — хаалга дэлгэх
ухаан тэлэх — ухаан нэмэх
хот хаяа тэлэх — хот улам өргөжих
тугал тэлэх — тугал хоёр эхэд хөхүүлэх
хурга тэлэх — хурга хоёр эхэд хөхүүлэх
Хэлц үг
цээж тэлэх — ханхалзах, онгирох, бардамнах
Хоршоо үг
өргөжих тэлэх — өсөн нэмэгдэх, улам хөгжих
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.