бөглөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хаах, таглах, битүүлэх, түгжих, чигжих
- 2.шилжсэн утгаАлба хашиж ам хаах, орон тоог гүйцээх, оронцоглох, зэрэмдэглэх
- 3.шилжсэн утгаӨр шир төлж дуусах, дарах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | бөглөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | бөглөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | бөглөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | бөглөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | бөглөжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | бөглөсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | бөглөдөг |
| Холбох нөхцөл (-ж) | бөглөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | бөглөөд |
| Болзох нөхцөл (-вал) | бөглөвөл |
| Хүсэх (-маар) | бөглөмөөр |
| Захирах (-аарай) | бөглөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | бөглөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зам бөглөх — зам хаах
лонх бөглөх — лонхны амсрыг бөглөөгөөр битүүлэх
алба бөглөх — алба хашиж ам хаах
ам бөглөх — ор нэр бөглөх, оромцоглох, ор нэрийн төдий гүйцэтгэх
өр бөглөх — а.хэн нэгнээс зээлсэн зүйлийнхээ оронд өөр юм өгч төлөх; б.бусдад өгөх ёстой зүйлээ өгч дуусах, өр төлөх
Хоршоо үг
бөглөх таглах — таглах битүүлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.