нөхөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нөхөөс тавих
- 2.шилжсэн утгаДутуу хийсэн зүйлээ гүйцээх
- 3.Засах, залруулах
- 4.Эргүүлж авах
- 5.Орлох
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto patch, act as a substitute, make up for, catch up with
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нөхөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | нөхнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | нөхлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | нөхөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | нөхжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | нөхсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | нөхдөг |
| Холбох нөхцөл (-ж) | нөхөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нөхөөд |
| Болзох нөхцөл (-вал) | нөхвөл |
| Хүсэх (-маар) | нөхмөөр |
| Захирах (-аарай) | нөхөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | нөхөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шуудай нөхөх — шуудайны уранхай хэсэгт нөхөөс тавьж оёх
хичээлээ нөхөх — а.хичээлийн дутуугаа гүйцээн дэвтэртээ бичиж авах; б.ойлгоогүй хичээлээ давтах
нөхөж суралцах — дутуу зүйлээ гүйцээн суралцах
хоцорсноо нөхөх — хичээлд суугаагүй үед заасан хичээлийг гүйцээн хуулж авах
алдаагаа нөхөх — алдаагаа засан залруулах
зардлаа нөхөх — зарцуулсан мөнгөө олж авах
нөхөн олгох — ямар нэгэн хэрэг явдлыг өнгөрсөн хойно нь зарцуулсан зүйлийн үнийг төлөх
алба нөхөх — хуучир. - бусдын төлөөнөөс алба залгуулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.