бөөрөнхий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бөмбөрцөг, бөмбөгөр, бөмбөг хэлбэртэй
- 2.шилжсэн утгаШийдвэргүй, гуйвамтгай, тогтворгүй
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бөөрөнхий |
|---|---|
| Харьяалахын тийн | бөөрөнхийн |
| Заахын тийн | бөөрөнхийг |
| Өгөх орших тийн | бөөрөнхийд |
| Гарахын тийн | бөөрөнхийгөөс |
| Үйлдэхийн тийн | бөөрөнхийгөөр |
| Хамтрахын тийн | бөөрөнхийтэй |
| Чиглэхийн тийн | бөөрөнхий рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бөөрөнхий мод — а.бөмбөгөр мод; б.хэрчим мод
бөөрөнхий сонгино — булцгар сонгино
бөв бөөрөнхий — маш бөмбөгөр
бөөрөнхий товшуур — хөгжим. - зууван дугуй нүүртэй, бөмбөгөр цар бүхий хөгжмийн зэмсэг
бөөрөнхий үг — тодорхой шийд, зорилгогүй үг; учир нь олдохгүй үг
бөөрөнхий шийдвэр — хоёрдмол утгатай санаа
Хэлц үг
бөөрөнхий хэлтэй — бага зэрэг дультраа
Бөөрөнхий толгойтой хүн байтугай
Бөгсөөрөө суудаг нохой хуцна
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.