дугуй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дугариг, дүгрэг
- 2.Аливаа юмыг газраар өнхрүүлэх зориулалт бүхий тэнхлэгт хүрдэн тулгуур
- 3.Хос дугуйн дээр явах оньсон техник
- 4.Дугуй хэлбэртэй зүйл бүхий
- 1.Ганц модоор тавьсан гүүр.
- 1.яриаДугай.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcircle
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дугуй |
|---|---|
| Харьяалахын тийн | дугуйн |
| Заахын тийн | дугуйг |
| Өгөх орших тийн | дугуйд |
| Гарахын тийн | дугуйгаас |
| Үйлдэхийн тийн | дугуйгаар |
| Хамтрахын тийн | дугуйтай |
| Чиглэхийн тийн | дугуй руу |
| Олон тоо | дугуйнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дугуй ааруул — хавтгай дугуй хэвтэй ааруул
дугуй хадах — хүчтэй өнхрөн унах, тонгорцоглох
дугуй цагаан — буцалгасан шар тосонд элсэн чихэр гурил тэргүүтэн хийж, дугуй хэвээр хийх боов
дугуй царай — дугариг царай
дугуй ширээний ярилцлага — шилж. - тойрч суугаад ярилцах ярилцлага
гавжийн дугуй — шар тос элсэн чихэр гурил зэргээр хийж тосонд хайрсан амтат боов
төгрөг сар шиг дугуй — бүтэн дугуй
машины дугуй — машины өнхрөн явах хүрд
моторт дугуй — моторт унаа
унадаг дугуй — хөлөөр жийн явах хэрэгсэл
дугуйгаар аялах — унадаг дугуйгаар зугаалан явах
дугуйн уралдаан — дугуйгаар уралдах тэмцээн
дугуй цоохор — амьт. - ажнай найман хүлгийн нэг болох толбот цоохор морь
дугуй цэцэг — урга. - нэг зүйлийн олон наст өвслөг ургамал
Хэлц үг
өрөөсөн дугуй — муу талаараа хэн нэгэнтэй ижил
↑гавжийн дугуйнхаа савтай үлдэх
↑ нэг тэрэгний хоёр дугуй
↑ өрөөсөн дугуй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.