Үндсэн хэсэг рүү шилжих

ганц

тэмдэг нэр/ɢant͡sʰ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠭᠠᠭᠴᠠ

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Бусадтай хамтраагүй, нэг нэгээрээ, өрөөсөн
  2. 2.
    Зөвхөн, онцлон тухайлсныг өгүүлэхэд хэрэглэх үг

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрsingle; just one, sole

Тийн ялгал

Нэрлэхийн тийнганц
Харьяалахын тийнганцын
Заахын тийнганцыг
Өгөх орших тийнганцад
Гарахын тийнганцаас
Үйлдэхийн тийнганцаар
Хамтрахын тийнганцтай
Чиглэхийн тийнганц руу
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ганц эст ургамал — ганц эсээс бүрдсэн замаг зэрэг

  • гав ганц — цор ганц, ердөө л ганц

  • ганц үг газар гээхгүй — үг сөргөлдөн хэрэлддэг

  • ганц хуруутах — нэг хуруунд юм гарч идээлэн буглах өвчин тусах

Хэлц үг

  • ганц хуруу дутах — дөхөж очих, ойртох

    Дахиад хоёр тэх ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу дутав (Ж.Лхагва, Эвэр).

  • ганц удаа ганхийх — тэвчээр гаргах

    Долоо шархадсан чоно шиг болсон хүн ганц ч удаа ганхийлгүй шүдээ зуусаар нүдээ анихаа хүнээр заалгахгүй байлаа (Б.Догмид, Үхэх хүнд хань хэрэггүй).

  • ганц сэтгэл үүсэх — зориг шуудах

    Ганц сэтгэл үүсгэж, Галдан зуугаасаа ирэхдээ, газар нутгаа муулуулахаар ирсэн бус, харин ганжуурын гавж гал дэрмийн цоржтой чинь хэлэлцье гэж ирсэн юм (Д.Өргөн, Шагдар солиот).

  • ганц үг газар гээхгүй — бусдад мөчөөгөө өгөхгүй үг сөргөлдөн хэрэлдэх

    Задгай амтай, түргэн амтай Цоодол, чадал сайтай, шогч үгтэй Түмэн хоёрын ганц үг газар гээх шинжгүй маргалдаж байлаа (Ч.Лхамсүрэн, Анхны хундага).

  • ганц үг ган хийхгүй — яасан ч дуугарахгүй

    Түшмэлүүд яагаад ч юм бэ ганц үг ган хийх дуугүй ажээ (Л.Түдэв, Улаан долгион).

  • ↑ ташуурын ганц морь

  • Га гэ нийлж Ганжуур Данжуур болдог

  • Ганц хоёр нийлж мянга түм болдог

  • Гавьяа цолыг олъё гэвэл

  • Ганц сэтгэлээр чармай

  • Гадаа гэж

  • Ганц үг хэлэхгүй

  • Гал олноо гасалгаж

  • Ганц биеэ амруулах

  • Галаар олноо гасалгаж

  • Ганц биеэ бүү баясга

  • Галд олноо гасалгаж

  • Галзуурахад

  • Ганц хуруу дутуу

  • Ган ганц бие

  • Ганц толгой

  • Ганган хүнд гархи нэмэр

  • Ганц модонд хонх нэмэр

  • Ганц айл бол галаа хичээ

  • Хоёр айл бол ховоо хичээ

  • Ганц алга дуугүй

  • Ганц хүн сүргүй

  • Ганц баатраас

  • Гарын олон дээр

  • Ганц боловч гадас элээнэ

  • Хоёр боловч хормой элээнэ

  • Ганц бөхөөс

  • Гар бөх

  • Эе бөх

  • Ганц гэр газар дуугаргадаггүй

  • Ганц мэргэнээс гар олон дээр

  • Ганц гэр галаа хичээ

  • Хоёр гэр ховоо хичээ

  • Ганц дугуйт тэрэг онхолдох нь амархан

  • Гамнаж хэрэглэхгүй бол үгүйдэхэд түргэн

  • … болон өөр 49

Зүйр цэцэн үг

  • Ганц мод гал болохгүй

  • Ганц хүн айл болохгүй

Хоршоо үг

  • ганц нэг — тооны хувьд дан ганцаар байгаа нь, нэгийн зэрэг

  • дан ганц — цор ганц

Үгийн гарал

From *gaŋca a variant form of Proto-Mongolic *gagca, perhaps related to Proto-Tungusic *gagda. Compare East Yugur qagca, Evenki гагда (gagda, “one of a pair”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.