дан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өөр хольцоогүй, нэг зүйлээс бүтсэн
- 2.Давхар бус
- 3.Ганц, ижилгүй
- 4.Өрөөсөн
- 1.Голын орхигдсон голдрил; урьд гол урсч байсны ором газар
- 1.дан тоо (арвын тэг зэрэгт буй тоо).
- 1.Дагнуур.
- 1.Арван дүүтэй тэнцэх багтаамжийн хэмжээ
- 1.Жаран килограмм буюу зуун тавин жинтэй тэнцэх хүндийн хэмжээ.
- 2.VII дайЯмагт, дандаа, үргэлж;
- 3.VII дайБүгдээрээ цөмөөрөө, тэр аяараа
- 4.VIII чимээХатуу юм, төмөрлөгийн зүйл харшилснаас юмуу, хөгжим зэргээс гарах дуу чимээ
- 5.VIII чимээСайтар хүлж, баглах.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дан |
|---|---|
| Харьяалахын тийн | данийн |
| Заахын тийн | данийг |
| Өгөх орших тийн | данд |
| Гарахын тийн | дангаас |
| Үйлдэхийн тийн | дангаар |
| Хамтрахын тийн | дантай |
| Чиглэхийн тийн | дан руу |
| Олон тоо | дангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дан мах — өөхгүй хар мах
дан өөх — цул өөх
дан хөгжим — төрөл бүрийн хөгжмийн зэмсгээр хөгжимдөхөд зориулж зохиосон гоцлол болон хамтран хөгжимдөх бүтээл
дан шөл — хольцоогүй шөл
дан алх — дан зурлага, дан утсаар бүтсэн алхан хээ
дан бүрээс — гэрийн давхацгүй нимгэн бүрээс
дан дээл — доторгүй дээл
дан мэх — өөр мэхтэй хослуулалгүйгээр хийх мэх
дан навч — нэг илтэстэй навч, ганц ялтаст ургамал
дан өмд — а.өмд давхарлаагүй нь; б.доторгүй өмд
дан тэрлэг — а.тэрлэгнээс өөр хувцасгүй; б.доторгүй тэрлэг
дан утас — нийтгээгүй утас
дан хазаар — амгайг нь гаргаад жолооны зөв талын үзүүрийг зуузайны сүвэгчээр гүйлгэн татаж ногт болгон хэрэглэдэг хазаар
дан чөдөр — давхар сумгүй чөдөр
дан эмжээр — монгол дээлийн нэг чимхээр бүхий эмжээр
дан бие — а.ганцаараа; б.жирэмсэн биш
дан ганц — нэг л
дан морь — сэлгэн юүлэх морьгүй, хөтөлгөө морьгүй
дан эст ургамал — ганц эст ургамал
дангаараа хийх — бие даан хийх
дангаараа явах — ганц биеэрээ явах
дан дугуй — давхаргүй, хос биш дугуй
голын дан — гол урсч байсан хуурай шуудуу, голдрил
нэг дан цагаан будаа — арван дүү хэмжээтэй цагаан будаа
дан хуучин цэргүүд — бүгдээрээ хуучин цэргүүд
дан хийх — дан гэж дуугарах
дан их хонх — хөгжим. - голдуу цэргийн бүжгийн хөгжимд ордог, нэг төрлийн хөгжмийн зэмсэг
дан царцаахай — амьт. - тариалан, ургамлын навчийг идэж сүйтгэдэг нэг зүйлийн царцаа
Хэлц үг
Даага унасан хүн уралдаанд дуртай
Дан дээл өмссөн хүн барилдаанд дуртай
Даарахаа бодвол
Дан давхраа нөө
Давхар ирэх баяргүй
Дан тусах зовлонгүй
Давхар ирэх буянгүй
Дан тусах зовлон бий
Далд илийг мэдэх далай лам
Дан цаасны гаднахыг мэдэхгүй
Дан ирэх зовлонгүй
Давхар ирэх жаргалгүй
Дан морь
Далан тэгнээтэй
Дан өмд дулаангүй
Дам үг найдваргүй
Дамын үг итгэмжгүй
Дан ширхэг утас болохгүй
Дан мод ой болохгүй
Орой гарсан
Дорой төрсөн
Бяр муутай
Бяруу дэвсгэртэй
Дан дээлтэй
Дагир морьтой
Хурган дээлтэй хүн хүйтнийг хүснэ
Дан дээлтэй хүн хүйтнээс айна
Зүйр цэцэн үг
Дан өмд дулаангүй
Дамын үг итгэмжгүй
Дан морьтой
Даалимбуу дээлтэй
Хоршоо үг
дан ганц — цор ганц
дан/дон дан — хатуу нягт зүйлийн дуугарах дуу
ая дан — а.хөг аялгуу; б.үгээ зөөж ядан, уянгалан ярих байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.