гар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүний биеийн мөрнөөс хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсгийн нэр
- 2.Хүний гараар бүтээх ажил үйл
- 3.Жижиг авсаархан
- 4.Юмны хажуу талын хоёр этгээдийг заахад хэрэглэнэ;
- 1.хуучирсанХоёрын тооны ёгт нэр.
- 1.гар гараг (Лхагва гараг).
- 1.гар утас (биедээ авч явахад зориулсан жижиг оврын утас буюу үүрэн телефон)
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгarm, hand (from the shoulder to the fingers); handmade; hand-held; keyboard
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гар |
|---|---|
| Харьяалахын тийн | гарын |
| Заахын тийн | гарыг |
| Өгөх орших тийн | гард |
| Гарахын тийн | гараас |
| Үйлдэхийн тийн | гараар |
| Хамтрахын тийн | гартай |
| Чиглэхийн тийн | гар луу |
| Олон тоо | гарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гарын салаа — гарын хуруу хоорондын завсар, бэлчир
гар барих — а.харилцан гар атгах; б.гар атгалцан амар мэнд мэдэх ёс гүйцэтгэх
гар хаях — хүний явахдаа хоёр гарыг урагш хойш хаялан хөдөлгөх
гар гараа барилцах — а.харилцан гараа атгалцах; б.үйл ажилд хамтран зүтгэх; в.эе эвтэй байх
гар дүрэх — а.шингэн зүйлд гараа шунгах; б.шилж. хөндлөнгийн хэрэгт оролцох; в.шилж. бусдын эд хөрөнгийг хулгайлах, үрж шамшигдуулах
гар зангидах — а.гараа атгах; б.шилж. занах
гар бие оролцох — ажил үйлсэд өөрийн биеэр оролцох
гар өргөх — а.гараа дээш болгох; б.шилж. дайсанд бууж өгөх
гар өргөлцөх — бусдыг хүндэтгэн үзэхийн учир гараа ёслон өргөх
гар зөрүүлэх/гар зөрөх — а.монгол заншлаар золгох; б.барилдах; в.шилж. зодолдох
гар хүрэх — а.юманд гараа хүргэх; б.шилж. ажил хөдөлмөрт бага зэрэг оролцох; в.шилж. бага зэрэг зодох, жанчих; г.шилж. идээ зоогноос амсах төдий байх
гар ачаа — монгол үндэсний бөхийн уламжлалт мэх, гар оролцон ачих мэх
гар тээш — онгоцоор зорчиход биедээ авч явах зөвшөөрөгдсөн зүйл
гараа тэврэх — элгээ тэврэх
гараа үүрэх — нуруугаа үүрэх
гарын бээлий — гарт өмсөх углаа хувцас
гарын үсэг — аливаа бичиг баримтыг баталж бичсэн нэр
баруун гар — а.зөв гар; б.баруун жигүүр; в.шилж. хамгийн итгэлтэй дотно хүн
гарын бэл — ойр зуур бага сага юманд хэрэглэх бэлэн мөнгө
гарын дор — а.бусдын эрхшээл дор; б.бэлэн байгаа; в.хөнгөн хялбар
гарын дүйтэй — гарын уртай, эвлэг
гарын юм — ховор нарийн, хайртай нандин юм
гар зүсчих шахсан төгрөг — цоо шинэ төгрөг
гар ажиллагаа — машинаар биш, гараар хийх ажил
гар дарш — машин хэрэглэлгүй гараар хийсэн дарш
гар засал — гараар барьж засах засал
гар нийлүүлэг — малыг гар аргаар нийлүүлэх
гар ноорог — гараар бичсэн анхны эх
гар хээлтүүлэг — малыг гар аргаар хээлтүүлэх
гар тэжээл — хатаасан таана, халгай, хөмүүл, зоодой, ясны шөл, зутан, ханд
гар үйлдвэр — машин техник хэрэглэлгүй гараар бүтээгдэхүүн хийх үйлдвэр
гар урлал — гараар урлан бүтээсэн юм
гар хийц — гараар хийсэн эдлэл
гар элдүүр — гараар нухлан элдэх
гарын авлага — а.хичээлийн сурах бичиг; б.гарын дор хэрэглэх ном
бага гарын толь — 1020 мянган үгтэй толь
дунд гарын толь — 3060 мянган үгтэй толь
их гарын толь — 70аас дээш мянган үгтэй толь
гар бөмбөг — спорт. - а.татсан тор дээгүүр бөмбөг давуулан шидэж, газарт унагахгүйг хичээн, зургаа зургаагаараа талцан наадах тоглоом; волейбол; б.гараар шидэх тэсрэх зүйл, гранат
гар буу — ойр тусах авсаар жижиг буу
- … болон өөр 17
Хэлц үг
гар бариад бугуй барих — улам даврах, ахин цаашлах
гар богино — а.чадвар дорой; б.ядуу зүдүү
гар богино ганзага татуу — маш ядуу
гар газар хөл хөсөр суух — зүгээр суух, дэмий суух
гар ганзаганд хүрэх — нас бие гүйцэх, эрийн цээнд хүрэх
гараа гаргах — а.ур чадлаа дайчлан шавхаж юм хийх; б.хүнд юу байгаагаа зориулах, байгаа бүхнээ гаргах
гар угаах — а.гараа угаах; б.шилж. Үрэн таран хийх, бүрэлгэн сүйтгэх
гар дээр өсөх — бусдын хайр халамжинд өсч бойжих
гар загатнах — ажил хийнэ гэхээс байж ядах, юм хийнэ гэхээс сэтгэл яарах
гар мухардах — а.Багаж зэвсэггүй болох; б.ажилд зарах хүнгүй болох
гар нийлэх — а.үйл ажил, санаа нийлж хөдлөх; б.аливаа зүйлийг хамтран хийж бүтээхэд урагштай байх, бүтэмжтэй байх
гар сул — а.арвилан хэмнэхийг мэддэггүй, үрэлгэн; б.хэтэрхий өглөгч
гар султай — хэтэрхий өглөгч, бусдад юм хум өгөхдөө харамсдаггүй зантай
гар сунгах — бусдыг хайрлан энэрч, дэмжлэг үзүүлэх
гар татах — харамлах, нарийлах
гар татуу — харамч
гар тэнийх — харамч хүн бусдад бага сага юм өгөх
гар харах — а.хүний үйл ажлыг бүтээхдээ хөлс шагнал зэргийг горилох; б.өөрийн хэрэглэх эд юмыг өөрийн дураар авч хэрэглэхгүй, ямагт бусдын авч өгөх ба хэрэглэхийг зөвшөөрөхийг хүлгэлзэн хүлээх; в.асрамжлуулах, бусдын дэм горилох
гар хош — нэг морь унаж, нэгийг хөтөлснийг нь
гар хөл болох — а.ядарсан хүнд тус дэм болох; б.муу хүнд ашиглагдах
гар хөлийн үзүүрт зарах — аар саар юманд зарах, ойр зуурын ажил хийлгэх
гар хөнгөнтэй — а.хүний хөнгөлсөн, агталсан мал нь эдгэрэхдээ түргэн; б.гардан тарьсан нь өвдөхгүй байх, мөн гараараа илж барихад зөөлөн; в.нум тэлэхдээ муу, харвахад оносон зүйлийг даалгах нь муу
гар хумхилгүй — зогсолтгүй, махран, шамдан ажиллах
гараа хумхих — зүгээр суух, зүгээр байх
гар хурууны үзүүрээр — ор нэр болгох, домнох, өнгөцхөн хийх
гар хүндтэй — а.хүний хөнгөлсөн агталсан мал нь хялбар үхэх буюу эсвэл сэхэхдээ удаан, хөндүүр; б.гардан тарьсан нь өвчтэй, хүнд; в.нум тэлэхдээ хэцүү, гөрөөс зэргийг харвахад нэвтлэн даалгахдаа онц чадамгай
гар цайлгах — а.ачлалын хариу бодож өчүүхэн юмыг талархан өгөх; б.Хээл хахууль өгөх; в.бэлэг өгөх
гар цайх — гар хоосон болж байдгийгаа барах
гараас гарах — а.ажил үйлийг бүрэн хийж дуусгах; б.өсч бойжиж бие даах, хүний асрамж хэрэггүй болох; в.зайлах, мултрах
гарт орох — а.ажил хэргийг байнга хийсээр дадлагажих; б.шилж. бусдын эрхэнд автах, бусдын эрхшээлд орох
гартаа авах — эрх мэдэлдээ оруулж эзэмших, өөрийн эрхшээлд оруулах
гарын аяар — дуулгавартай
хоёр гар гаргах/олон гартай — юмыг чин сэтгэлээсээ бус нөхцөл байдалд нь тааруулж сайн, муу хоёр янз хийх
гарын бээлий болгох — бусдыг өөрийн эрх ашгийн тулд ашиглах
нэг гараараа нөгөө гараа барих — тэвчих, биеэ барих
гарын нөхөр — дотно сайн нөхөр
гарын үзүүрээр хийх — хүч цаг заралгүй амар хялбар хийх
гарын шүүс идэх — зодуулах, занчуулах
хүйтэн гар оруулах — хулгай хийх, бусдын эд хөрөнгөнд нууцаар халдах
уран гартай — урлахдаа чадамгай
- … болон өөр 148
Хоршоо үг
гар бугуй — шуу бугуй
гар савар — хуруу хумс
хуруу/хуруу гар — гар хөлийн сарвуу болон мутар
гар хөл — хүний дөрвөн мөч
нүүр гар — хүн, амьтны толгойн өмнө этгээд болон мөрнөөс хурууны шувтрах үе хүртэлх хэсэг
Товчилсон үг
БКГБ — Бага Калибрын Гар Буу
ГУҮСТ — Гар Урлалын Үйлдвэрийн Сийлбэрийн Тасаг
ХГБ — Хийн Гар Буу
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠭᠠᠷ (ɣar), from Middle Mongol ᠬᠠᠷ (qar), from Proto-Mongolic *gar. Commonly connected with Proto-Turkic *kar, *karï (“forearm”) or Proto-Tungusic *gara (“branch, bough”). Compare Kalmyk һар (ğar), Dongxiang kha, Daur gary, Kazakh қар (qar), Tuvan кыры (kırı, “ulna”), Evenki гара (gara), Manchu ᡤᠠᡵᡤᠠᠨ (gargan).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.