гарших
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Саалийн мал, унаа хөлш эзнийхээ уналга эдэлгээнд сайтар дасч зүгшрэх
- 2.Үйл ажилд дадах, эв зүй, арга дамыг нь олж ухаарах
- 3.Багаж хэрэгсэлд гар нь дасч эвлэх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | гарших |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | гаршина |
| Өнгөрсөн цаг (-лаа) | гаршлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | гаршив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | гаршжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | гаршсан |
| Хэвшсэн нэр (-даг) | гаршдаг |
| Холбох нөхцөл (-ж) | гаршиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | гаршаад |
| Болзох нөхцөл (-вал) | гаршвал |
| Хүсэх (-маар) | гаршмаар |
| Захирах (-аарай) | гаршаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | гаршихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөллөгөөнд гарших — хөллөгөөнд зүгшрэх
сааж гаршсан мал — олон жил сааж зангий нь авсан, дасал дадал болсон мал
анд гарших — ан гөрөө хийж дадах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.