гишгэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг хөлийн улаар дарах
- 2.Алхах
- 1.Зарим амьтны отлох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | гишгэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | гишгэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | гишгэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | гишгэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | гишгэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | гишгэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | гишгэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | гишгэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | гишгээд |
| Болзох нөхцөл (-вал) | гишгэвэл |
| Хүсэх (-маар) | гишгэмээр |
| Захирах (-аарай) | гишгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | гишгэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гишгэмэр болох — арай ядан гишгэх
гишгэсэн мөр — хөлийн улаар дарсан мөр
хазгай гишгэх — а.хажуу тийш гишгэх; б.шилж. буруудах
чанга гишгэх — хөлөөр чанга дарах
азарга гүү гишгэх — азарга, гүү эвцэх
тахиа гишгэх — тахиа нийлэх
Хэлц үг
уландаа гишгэх — үл тоомсорлох, итгэл найдварыг нь хөсөрдүүлэх
↑гулиа дарж, голио гишгэх
↑ лусад ортол гишгэх
↑ уландаа гишгэх
Гишгэх нь удаан бол
Гээгдэх нь түргэн
Хэлэх үгнийхээ хэмжээг мэдэхгүй
Гишгэх газрынхаа домжоог мэдэхгүй
Зүйр цэцэн үг
Гишгэхээс өмнө замаа үз
Гээхээс өмнө эдээ үз
Хоршоо үг
алхах гишгэх — алхан явах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.