гишүүн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг байгууллагад санал зорилго нэгдэж сайн дураар элссэн хүн
- 2.Улсын ба олон нийтийн байгууллагуудын хурал зөвлөлгөөнд сонгогдсон хүн
- 3.Дэлхий дахины ямар нэгэн байгууллагад багтсан улс гүрэн;
- 4.шилжсэн утгаАлгебрт нэмэх, хасах тэмдгээр холбоогүй дан илэрхийлэл
- 5.багц буюу ангид хамаарах зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmember
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гишүүн |
|---|---|
| Харьяалахын тийн | гишүүнийн |
| Заахын тийн | гишүүнийг |
| Өгөх орших тийн | гишүүнд |
| Гарахын тийн | гишүүнээс |
| Үйлдэхийн тийн | гишүүнээр |
| Хамтрахын тийн | гишүүнтэй |
| Чиглэхийн тийн | гишүүн рүү |
| Олон тоо | гишүүнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гишүүн болох — ямар нэг байгууллагад элсэх
гишүүний бат илэрхийлэх — ямар нэгэн байгууллагад элссэний баталгаа бичиг
гишүүний татвар — ямар нэг байгууллагад элсэхэд төлөх татвар
гишүүний үүрэг — ямар нэг байгууллагад элсэхэд хүлээх үүрэг
гишүүний эрх — ямар нэг байгууллагад элсэхэд эдлэх эрх
үйлдвэрчний эвлэлийн гишүүн — үйлдвэрчний байгууллагад элсэн орох нь
бүгд хурлын гишүүн — бүгд хуралд сонгогдсон хүн
их хурлын гишүүн — их хуралд сонгогдсон төрийн түшээ
чуулганы гишүүн — чуулганд сонгогдсон хүн
эрдмийн зөвлөлийн гишүүн — эрдэм шинжилгээний байгууллагын удирдах зөвлөлд сонгогдсон эрдэмтэн хүн
өгүүлбэрийн гишүүн — өгүүлбэрийн бүрэлдэхүүн хэсэг
тэгшитгэлийн гишүүн — тэгшитгэлийн бүрэлдэхүүн хэсэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.