гуйх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдад юм авах хүслээ илэрхийлэн эрэх хүсэх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto ask for, to beg for
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | гуйх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | гуйна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | гуйлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | гуйв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | гуйжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | гуйсан |
| Хэвшсэн нэр (-даг) | гуйдаг |
| Холбох нөхцөл (-ж) | гуйж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | гуйгаад |
| Болзох нөхцөл (-вал) | гуйвал |
| Хүсэх (-маар) | гуймаар |
| Захирах (-аарай) | гуйгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | гуйхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гуйж авах — хүсэж авах
гуйж хийлгэх — хүсэж хийлгэх
амь гуйх — амьд үлдээхийг хүсэх, өршөөл хүсэх
аргадаж гуйх — аргадах
өршөөл гуйх — өршөөл хүсэх
тусламж гуйх — тусламж үзүүлэхийг хүсэх
хоол гуйх — а.бусдаас хоол хүсэх; б.шилж. гутлын ул ханзрах
улиглан гуйх — олон дахин шавдуулан хүсэх
шалж гуйх — шалах
Хэлц үг
гуйж авахгүй, гуядаж авах — албадаж хүч түрэмгийлэн авах
Би эвээр хэлж хоёр ч удаа гуйлаа. Одоо харин хэлээд нэмэргүй байх юм бол гуйж авахгүй, гуядаад авна даа.
↑ самжны амнаас чавга гуйх
↑ үхсэн чавганцнаас унгас гуйх
↑ хоног гуйх
↑ хоол гуйх
Гуйх гэдэг гутамшиг
Гуйлгах гэдэг гайхамшиг
Гуйх хүн гудайдаг
Гуйлгах хүн гэдийдэг
Хоршоо үг
гуйх гувших — ичгүүргүй улиглан гуйх
гуйх түүх — энд тэндээс хайх, хүн хүнээс гуйх, эрэх
гуйх шалгаах — хүсэж магадлах
Үгийн гарал
From Proto-Mongolic *guï- a variant form of *guyu-, compare Dongxiang ghuai.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.