хүсэх
Тайлбар
- 1.Бахдан дурших сэтгэл төрөх, эрмэлзэх, мөрөөдөх, горилох
- 2.Өөрийн эрмэлзлэлийг илтгэх, гуйх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto wish, to desire, to yearn for; to ask for, to beg, to plead
Нийлмэл үг
хүсэж мөрөөдөх — өнгөрсөн явдлыг эргэцүүлэн бодож дахин биелэхийг эрмэлзэн санаашрах
хүсэж эрмэлзэх — ихэд хүсэх, дандаа бодож явах
хүсэн хүлээх — ихэд мөрөөдөн хүлээзнэх
дэмжлэг хүсэх — туслахыг гуйх
мэдэхийг хүсэх — тухайн зүйлийг мэдэж авахыг эрмэлзэх
уучлал хүсэх — буруугаа хүлээх
шагнуулахыг хүсэх — нэр алдар, шагнал урамшуулал горилох
эрдмийг хүсэх — их зүйл мэдэхийг хичээх
эрхэмлэн хүсэх — хүндэтгэн гуйх
хүсэхэд хясах — а.санаж сарвайж байхад өмнөөс нь хяхах; б.бүтмээр байхад гэнэт бэрхшээл тохиолдох
Зүйр цэцэн үг
Хүссэн юм хүзүүгээр татах
Гүжрийн үг толгойгоор татах
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠬᠦᠰᠡᠬᠦ (küsekü), from Middle Mongol ᠬᠦᠰᠡᠬᠦ (küsekü), from Proto-Mongolic *küse-, from Proto-Turkic *kǖse-. Compare Dongxiang kuxie, Tuvan күзээр (küzeer).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.