гүн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.түүхМанж Чин улсын хэтэрхий дөрвөн хэргэмийн дөтгөөр; дотроо улсын түшээ гүн, улсад туслагч гүн, гүнгийн зэрэг засаг тэргүүн зэрэг тайж гэж гурван зэрэг байжээ;
- 2.түүхФеодлын байгууллын таван хэргэмийн тэргүүн зэрэг.
- 1.хуучирсанГавьяа, шагнал
- 1.хуучирсанАшигт малтмалын уурхай
- 1.хуучирсанЦэцэг өвчний туурлын уг, сорви
- 1.Нягт, их
- 2.Гүнзгий, лав
- 3.Ойр дотно юмны дотор орсон
- 1.Өтгөн тод өнгө
- 2.VII тэмУтга санаа нууц далд, ойлгоход бэрх; гүн бодлого (далд бодлого), гүн утга (гүнзгий утга; далд утга), гүн ухаан ш.у. (нийгэм, бодгаль, сэтгэхүйн хөгжлийн ерөнхий зүй тогтоол, хуулийг судлах ухаан), гүн ухаантан (гүн ухаанд мэргэшсэн), гүн сэтгэгдэл (маш их сэтгэгдэл), гүн талархал (маш их талархал
- 3.VII тэмӨргөн дэлгэр
- 4.VIII тэмМаш нарийн сайн хийцтэй
- 1.Х тэмХурцлаг, сайн амт
- 1.хамгийн гүнзгий, алс хол орших хэсэг
- 2.доош чиглэсэн эсвэл хоош чиглэсэн эсвэл дотогш чиглэсэн хэмжээ
- усны гүн
- тавиурын гүн
- шүүгээний гүн
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрdeep; profound; dark, deep; vivid
- нэр үгdepth
- нэр үгduke
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гүн |
|---|---|
| Харьяалахын тийн | гүнийW |
| Заахын тийн | гүнийгW |
| Өгөх орших тийн | гүндW |
| Гарахын тийн | гүнээсW |
| Үйлдэхийн тийн | гүнээрW |
| Хамтрахын тийн | гүнтэйW |
| Чиглэхийн тийн | гүн рүү |
| Олон тоо | гүнүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гүн байгуулах — гавьяа байгуулах
гүн бий — гавьяа шагналтай
алтны гүн — алтны уурхай
нүүрсний гүн — нүүрсний уурхай
цэцгийн гүн тогтох — цэцэг өвчний туурлын сорви тогтох
гүн ой — өтгөн ой
гүн шугуй — балар шугуй
гүн жалга — гүнзгий жалга
гүн ус — гүнзгий ус, хөлгүй их ус
гүний худаг — гүнзгий худаг
гүн шуудуу — гүнзгий шуудуу
гүний хэмжүүр — юмны гүнийг хэмжих хэмжүүр
гүнийн гааль — нутгийн гүнд байрлаж хилийн чанад руу явуулах эд зүйлс буюу нутаг дэвсгэр рүү орж ирэх эд зүйлст гаалийн бүрдүүлэлт хийх байгууллага
ойн гүн — ой дотор
ард түмний гүнд орох — ард түмэнтэй ойр байж, тэдний санал хүслийг мэдрэх
гүн ногоон — хар ногоон
гүн улаан — тод улаан
гүн харанхуй — хав харанхуй
гүн шар — тод шар
гүн бат мэдлэг; #Бөх бат
гүн урлал — нарийн урлал
гүн хийцтэй хэт хутга — маш нарийн хийцтэй хэт хутга
гүн амттай хоол — амт шимттэй хоол
гүн шөл — хурц шөл
Хэлц үг
Гүйдэг бандийг бөгсөөр торгоно
Гүн ноёныг гүүгээр торгоно
Гүн гангыг өнгөрөхгүй бол
Газрын зузааныг мэдэхгүй
Зовол зүдгүүрийг амсахгүй бол
Жаргалангийн амтыг мэдэхгүй
Гүн гэгч ноён зэрэг
Гөлөг гэгч нохойн зулзага
Туслагч гэгч ноёны зэрэг
Тугур гэгч баалын нэр
Гүн усанд гатлагагүй
Гөр үгэнд хариугүй
Гүн усанд гишгэх газар олдохгүй
Гүжир үгэнд итгэх газар олдохгүй
Өндөр ууланд авирахгүй бол тэнгэрийн өндрийг мэдэхгүй
Гүн гангыг өнгөрөөхгүй бол газрын зузааныг ухахгүй
Хөө хар нь
Гүн хар аа
Эрдэмтэй хүн өчих нь удаан
Гүн ус урсах нь удаан
Зүйр цэцэн үг
Газрын гүний ус (худгийн ус). гүн усанд олом үгүй
Гүжир үгэнд үнэн үгүй
Товчилсон үг
ДДГУДС — Дорно Дахины Гүн Ухааны Дээд Сургууль
Үгийн гарал
From Proto-Mongolic *gün, compare Dongxiang gun.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.