Үндсэн хэсэг рүү шилжих

гол

нэр үгтэмдэг нэрдайвар үг/ɢɔɮ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠭᠣᠤᠯ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Газрын доорх болон хөрсний уснаас эх авч өөрийн голдрил саваар байнга урсах байгалийн урсгал ус
  2. 2.
    Үер борооны ус урсах ихээхэн сайр, намаг булагтай газар;
IIнэр үг
  1. 1.
    биеийн тамирХүн, амьтны хэвлийн дотоод талд сээр нуруунд наалдан тогтсон сэлтэр, бүдүүн судас
IIIнэр үг
  1. 1.
    Юмны дотоод төвд байгаа зүйл
  2. 2.
    Юмны дотоод төвд байгаа чухал, үндсэн зүйл
  3. 3.
    Бөмбөрцгийн эргэдэг хийн зам.
IVтэмдэг нэр
  1. 1.
    Хагас хувь, тэхий дундуур
Vдайвар үг
  1. 1.
    Ихэнх, дийлэнх
VIнэр үг
  1. 1.
    Зэвийн хошуу нуруу, илд хутганы судал татсан ирмэг.
  2. 2.
    VIIгол гэсэр урга. (тал хээрийн нутагт ургадаг хөх цэнхэр өнгийн цэцэгтэй ургамал).
нэр үг
  1. 1.
    ямар нэг зүйлийн дунд байрлах төв цэг
  2. 2.
    объектын төв
  3. 3.
    усны байгалийн том урсац (горхиос том)
    • усан онгоцоор 50 мильтэй аялж байсан гол

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгcentre, middle; core; spine; core, main point; river
  • тэмдэг нэрmain, chief, essential, principal

Тийн ялгал

Нэрлэхийн тийнгол
Харьяалахын тийнголын
Заахын тийнголыг
Өгөх орших тийнголд
Гарахын тийнголоос
Үйлдэхийн тийнголоор
Хамтрахын тийнголтой
Чиглэхийн тийнгол луу
Олон тооголууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Хэлц үг

  • гол гаргах этгээд — хүний юмыг бултуулан залилж авах

  • гол гонсойх — сэтгэл дундуур болох, гомдох

  • гол зогоох — а.өлбөрөхгүйн төдийхөн идэх; б.амь зуух

  • гол орох — өлсгөлөн үедээ бага зэрэг юм идэх

  • гол нь харлах — а.харамсах, гомдох; б.өлсөх

  • гол тасрах — а.ихэд өлсөх; б.амь алдах, үхэх

  • гол өөд хүйт оргих — гомдох, гол гонсойх

  • голыг нь самнах — амийг нь таслах, алах

  • голд орох — а.аминд орох; б.үнэхээр итгэх

  • дээлийн гол доромж — а.маш туранхай; б.хөдөлгөөн муутай, дорой

  • голоо гараад гүүрээ эвдэх — өөрийн ажлаа бүтээчихвэл хүний тусыг мартах

    Хүний тусыг мэддэггүй хүн дээ. Голоо гараад гүүрээ эвдэж чадах хүн гэх үү дээ.

  • гол гаргах — хүний юмыг бултуулан залилж авахОдоо чамд эргүүлж өгөхөөсөө өнгөрсөн. Хүнийг гол гаргаад сурчихсан хүн шүү дээ.

  • гол залгах — өлбөрөх шахсан хүн бага сага юм олж идээд баахан тэнхрэх

    Айлын бараа харагдлаа ашгүй. Гол залгаж, хэсэг амраад цаашаа явъя даа.

  • гол зурах — харамсах

    Хүнд гээчихсэн хойноо за яахав гээд өнгөрөх юм гэж байдаг, бүр гол зурах юм гэж бас байдаг (Ж.Дашзэгвэ, Орхоны овилго).

  • гол зүрх амаар гарах — айж цочсон буюу тамир муутай хүн яаран бачимдсанаас болж зүрх ихэд түгшиж булиглах

    Ээжийн бие муудаад, хүн бүлгүй би ганцаараа сандарч гүйгээд, гол зүрх амаар гарах шахлаа.

  • гол норгох — өлсөж умдаасаад өчүүхэн ууж идэх

    Гол норгох балга усаа хэмнэж байж л энэ их цөлийн цаана гарах байх.

  • гол нуруу алдахгүй — барагтай бол алдаа гаргахгүй

    Манай Даш гуай гол нуруу алдахгүй сүрхий хашир толгойдоо гэж... хэлэв (Д.Цэдэв, Айргийн амт).

  • гол нуруу дарах — ажил явдлын олонх буюу ихэнх хэсгийг биелүүлэх

    Уйгагүй хөдөлмөрлөсний дүнд энэ их ажлын гол нурууг дараад авлаа. Одоо юухан байхав.

  • гол нь татах — юмаа харамлаж зүрх шимшрэх

    Харамч нарийн гэж жигтэйхэн. Ганц удаа гар тэнийлгэхдээ гол нь татаад үхэх нь ээ.

  • гол [нь] таталдах — санаа сахил уяран харшиж зовох

    Ихэр хоёр ач минь байсан бол би ч мөн эрүү өвдөг нийлээд зүтгэж байгаад борвийг нь өндийлгөөд тавьсан байх юм гэж бодохоос гол нь таталдаад явчихав (Сайнцог, Тайвшрал).

  • гол нь харлаж, өр нь шаналах — ихэд харамсах зовних

    Түүнд тэгж хэлсэндээ гол нь харлаж, өр нь шаналаад үхэх нь ээ.

  • гол огтлох — алах, амь насыг нь бүрэлгэх

    Мах цусаа байтугай амин голоо огтлуулавч тэснэ гээд Манлай ван зөвхөн зүрхээ биш, бүх биеэ чангалан эрүүл хүн шиг гавшгайлан гишгэж шоронгоос гарав (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • гол руу нь тусах — ончийг нь олж хэлэх, онин дээр нь онох

    Хээрээс айлын муусайн тэмээ барьж ирнэ биз гэж зангийн хэлсэн үг гол руу нь туссаныг санан их л ичингүйрч байжээ (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • гол тасардгийн даваан дээр — үхэх шахсан цаг/үе

    Ах нь ёстой баларч явна. Гол тасардгийн даваан дээр ашгүй чамтай таарлаа.

  • гол таслах — алах, үхүүлэх

    Амьтны гол тасална гэдэг сайн зүйл биш шүү дээ.

  • голдоо нүхтэй мах — тэнэг, мангар

    Манайд нэг ухаанд нь ухна ишиг уначихсан юм шиг голдоо нүхтэй мах байна аа.

  • голоо тасартал — эцсээ хүртэл

    Гаминг өшин занах хорсол занал чээжинд багтаж ядна. Мянган суманд бие сэглэгдэвч хамаагүй ганцхан улаан голоо тасартал гамингуудтай үзэлцэхсэн гэж л бодогдоно.

  • голоороо нүхтэй — ухаантай

    Хөөрхий гэж Баян Базар голдоо нүхтэй хүн болохоороо бас Ханджавыг хөөрхийлж явлаа (Э.Оюун, Зарцын охин).

  • голыг нь гогодох/таслах — малын амь таслах

    Эр юм байж одоо мал төхөөрч сурсан биздээ. Хэдэн борлонгийн голыг нь гогдоод өг.

    Хулгайчид бөөрлөг үнээгийн маань голыг нь таслаад, гэдэс гүзээг нь ойн захад орхиод ширэнд нь боогоод аваад явчихаж.

  • голыг нь дэвтээх — а.сэтгэлийг амраах, тайвшруулах

    Голыг нь дэвтээх хүүтэй л юм гэсэн. Ээж дээрээ ирдэггүй яасан хүүхэд вэ тэр. б.унд ус өгөх

  • ↑ горьдлоор гол зогоох

  • ↑ горь нь тасарч, гол нь харлах

  • ↑ дээлийн гол

  • Гоёо идэх голын зовлон

  • Гол шиг явах биеийн зовлон

  • Гол байсан газар ус байдаг

  • Горим байсан газар хурим байдаг

  • Гол болгон эхтэй

  • Гуу болгон ёроолтой

  • Гол гатлах хүн олмоо эр

  • … болон өөр 41

Зүйр цэцэн үг

  • Голоо гараад гүүрээ эвдэх

  • Голсон юм голд орж

  • Шилсэн юм шилд гарах

  • Гол эзэн

  • Гуулин бурхан

Хоршоо үг

  • гол горхи — том, бага урсгал ус

  • гол мөрөн — хэмжээ адилгүй урсгал ус

  • гол нуур — урсгал болон их хэмжээний тогтмол ус

  • гол ус — урсгал ус

  • тэхий гол — яг дунд нь

Үгийн гарал

From Classical Mongolian ᠭᠣᠤᠯ (ɣoul), from Middle Mongol ᠬᠣᠯ (qol). Cognate with Buryat гол (gol), Kalmyk һол (ğol), etc. For origin of sense ‘river’ see Classical Mongolian ᠭᠣᠤᠯ (ɣoul).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.