даатгал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Даатгах үйлийн нэр;
- 2.Гэнэтийн осол, байгалийн аюулын хохиролд өртөгсдөд үзүүлэх нөхөн төлбөр, тусламжийн баталгаа
- 3.Хүний амь нас, эд хөрөнгийг даах шашны зан үйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгinsurance; a religious petition
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | даатгал |
|---|---|
| Харьяалахын тийн | даатгалын |
| Заахын тийн | даатгалыг |
| Өгөх орших тийн | даатгалд |
| Гарахын тийн | даатгалаас |
| Үйлдэхийн тийн | даатгалаар |
| Хамтрахын тийн | даатгалтай |
| Чиглэхийн тийн | даатгал луу |
| Олон тоо | даатгалууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
даатгал хийлгэх — албан ёсоор даатгалтай болгох
даатгалын газар — даатгалын үйл эрхэлдэг мэргэжлийн байгууллага
даатгалын гэрчилгээ — албан ёсоор даатгуулсныг батлах үнэмлэх бичиг
даатгалын дэвтэр — даатгалын газар, даатгуулагч хоёрын харилцах дэвтэр
даатгалын төлөөлөгч — улсын даатгалын үйл ажиллагааг зохион байгуулах, даатгалын тохиолдлыг тогтоох эрх бүхий байгууллагын нэрийн өмнөөс бусад үйл ажиллагааг гүйцэтгэх эрх, үүрэг бүхий ажилтан
даатгалын үнэмлэх — даатгалын гэрчилгээ
даатгалын хууль (даатгалын дүрмийн тухай аливаа хууль тогтоолын ерөнхий нэрийдэл)
даатгалын хураамж — даатгуулсны учир төлбөл зохих хувь
амь даатгал — байгалийн болон бусад бүх төрлийн гэнэтийн аюул осолд нэрвэгдэхэд үзүүлэх төлбөр
гэнэтийн ослын даатгал — гэнэтийн ослын үед учирсан хохирлыг барагдуулах төлбөр
машины даатгал (авто машиныг хамруулах даатгал)
нийгмийн даатгал — хөдөлмөрийн чадвараа түр болон бүрмөсөн алдах, хөгшрөх мөн хуульд заасан бусад тохиолдолд иргэдэд улсаас олгодог мөнгөн болон эдийн хангамжийн тогтолцоо
даатгал аврал/аврал даатгал — хариуцан даах аврал өршөөл
Хоршоо үг
даатгал буян — сайн санаагаар хариуцан даах үйл
өргөл даатгал — өргөл барьц өргөж, даатгал аврал эрэх нь
Үгийн гарал
даатга (daatga) + -л (-l)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.