Үндсэн хэсэг рүү шилжих

дайн

нэр үг/tæːɴ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠳᠠᠶ᠋ᠢᠨ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Улс хоорондын болон нийгмийн бүлгүүдийн хоорондох зохион байгуулалттай зэвсэгт мөргөлдөөн
  2. 2.
    Дайсан

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгwar

Тийн ялгал

Нэрлэхийн тийндайн
Харьяалахын тийндайныW
Заахын тийндайныгW
Өгөх орших тийндайндW
Гарахын тийндайнаасW
Үйлдэхийн тийндайнаарW
Хамтрахын тийндайнтайW
Чиглэхийн тийндайн руу
Олон тоодайнуудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • дайн гарах — дайн дэгдэх

  • дайн дуусах — энх амар цаг ирэх

  • дайн дэгдэх — дайн эхлэх

  • дайн зарлах — а.дайтах болсоноо албан ёсоор нийтэд мэдээлэх; б.яриа.

  • дайн өдөөх — дайныг сэдэх

  • дайн хийх — дайтах, тулалдах

  • дайны аюул — дайнаас үүдэх хор хөнөөл

  • дайны байдал — дайны хийгээд байгалийн аюул гамшиг гэх мэт онцгой хүнд нөхцөлд төр, засгийн дээд байгууллагын шийдвэрээр улс орон даяар болон түүний зарим хэсэгт тогтоодог онцгой журам

  • дайны бодлого — дайныг ялалтад хүргэх, өөрт ашигтайгаар дуусгах стратеги

  • дайны гал — дайны өрнөл

  • дайны голомт — дайны хамгийн хор, ширүүн тулаантай хэсэг

  • дайны зам — а.дайн болж өнгөрсөн талбар; б.аливааг дайн, хүчирхийллээр шийдэх бодлого

  • дайны сүлд — байлдаж буй этгээдийг ивээн хамгаалагч сүлд

  • дайны талбар — дайн тулаан болж буй газар

  • дайны төлөөс — шударга дайнд ялагдсан этгээд дайны хор хохирлыг барагдуулах арга, хэлбэр

  • дайны хөл — дайны уршгаар үүдсэн хор хөнөөл, үймээн самуун

  • дайны шарх — а.дайн тулаанд оролцож авсан шарх; б.дайнаас гарсан хохирол

  • шударга дайн — ард түмнийг ангийн болон нийгмийн дарлалаас чөлөөлөхөд чиглэгдсэн дайн

  • шударга бус дайн — аливаа дарангуйлал, мөлжлөг, ноёрхлыг бататгах, хамгаалах дайн

  • аян дайн — аль нэг этгээдийн эсрэг удаан үргэлжилсэн байлдаан

Хэлц үг

  • дайнаа ирэхэд дариа нухах — аливаа бэлтгэл зориулагдсан үйл явдлынхаа өмнө дууссан байх ёстой гэсэн санаа

    Дайнаа ирэхэд дариа нухаад сууж байвал хэцүү шүү. Гийчдийг ирэхээс өмнө шалавла хүүхдүүдээ гэж эмээ яаруулна.

  • дайны хөл — дайнаас болсон үймээн түйвээн

    Гэтэл түүнийг барууншлах тусам дайны хөлөөс зайлсан цагаачингууд олшров (Б.Пэрлэй, Эрдэнийн суваргын гялбаа).

    Нутаг маань дайны хөлд байгааг би өчигдөр Да Лооеэгийн амнаас мэдлээ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • Дайн болоход

  • Дариа нуух

  • Дайн үзээгүй хөвгүүн баатар

  • Даяг үзээгүй банди баатар

  • Дайн цусан мөртэй

  • Сайн тосон мөртэй

  • Зуд болбол олон дээр

  • Дайн болбол улс дээр

  • Дайн болбол дэлхий дээр

Зүйр цэцэн үг

  • Дайн дууссаны хойно цэрэг хэрэггүй

  • Гол гарсны хойно гүүр хэрэггүй

  • Дайнаа ирэхэд дариа нухах

Хоршоо үг

  • дайн байлдаан — дайн тулаан

  • дайн дажин — дайн тулаан, үймээн самуун

  • дайн дайсан — өштөн дайсан, үймээн самуун

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠳᠠᠶ᠋ᠢᠨ (dayin), from Middle Mongol [Term?], from Proto-Mongolic *dayin.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.