дайрах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дайсан руу довтлон орох, байлдах
- 2.Бусдад дайсагнан халдах, үг хэлээр басамжлах
- 3.Юмны дээгүүр нь гарах, гишгэн өнгөрөх
- 4.Замд тохиолдсон газраар туулж өнгөрөх;
- 5.Байгалийн үзэгдэл болж өнгөрөх
- 6.Өвчин тусах, өвчинд нэрвэгдэх
- 7.Онох, онож өнгөрөх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | дайрах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | дайрна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | дайрлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | дайрав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | дайрчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | дайрсан |
| Хэвшсэн нэр (-даг) | дайрдаг |
| Холбох нөхцөл (-ж) | дайрч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | дайраад |
| Болзох нөхцөл (-вал) | дайрвал |
| Хүсэх (-маар) | дайрмаар |
| Захирах (-аарай) | дайраарай |
| Үгүйсгэх (-хгүй) | дайрахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дайран орох — довтлон очих
үгээр дайрах — далд битүү утгатай үг хэлж ёжлох
гэр дайрах — гэр мөргөх, шүргэх зэргээр гэмтээх, эвдлэх
машинаар дайрах — машинаар мөргөж унагах, хэмхчин өнгөрөх
мориор дайрах — морины хөлөөр гишгэчин өнгөрөх
хүн дайрах — зам гудас дайран бэртээх, мөргөн унагаах
гай дайрах — гай зовлон тохиолдох
нар дайрах — юмны дээгүүр нарны гэрэл тусч гарах
сүүдэр дайрах — сүүдэр дээгүүр нь өнгөрөх
хуй дайрах — хуй тохиох
саа дайрах — гараг өвчин тусах
хижиг дайрах — хижиг өвчин тусах
дайрлага дайрах — учир, шалтгаан нь мэдэгдэхгүй саа тусах, оюун мэдрэл балайрах зэрэг өвчин тусах
сум дайрах — сум тусах
Хэлц үг
↑аз дайрах
↑ үгээр дайрах
↑ халз дайрах
↑ элээний сүүдэр дайрах
Хоршоо үг
дайрах довтлох — дайсан руу ихээхэн хүчээр дайран орох
дайрах давшлах — элдэв ширүүн үгээр доромжлон халдах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.