халдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юманд наалдах
- 2.Ойртон очих, дэргэд нь очих, тулж очих
- 3.Халдварлах, халдварлан өвдөх
- 4.Ял хэрэгт холбогдон орох
- 5.Хэрэг явдал дамжин нөлөөлөх
- 6.Түрэмгийлэх, хүчлэх, түрэх, эзэрхэх
- 1.Хал үзүүлэх.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгto near; to infect; to encroach, infringe; to coerce, to dominate
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | халдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | халдана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | халдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | халдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | халджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | халдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | халддаг |
| Холбох нөхцөл (-ж) | халдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | халдаад |
| Болзох нөхцөл (-вал) | халдвал |
| Хүсэх (-маар) | халдмаар |
| Захирах (-аарай) | халдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | халдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тос халдах — тос нэвчих
халдаж чадахгүй — ойртож чадахгүй
хүнд халдах — а.хүнд ойртож очих; б.хүн рүү дайрах
яр халдах — яр халдварлах
өвчин халдах — өвчин халдварлах
эргүү халдах — эргүү өвчин халдварлах
хэрэг халдах — хэрэгт холбогдох
муу нь халдах — муу зан ааш, зуршил нь нөлөөлөх
халдан өнгөлзөх — түрэмгийлэн эзэрхийлэхийг хүсэх
халдан довтлох — зүй бусаар хүч түрэн хил хязгаар, эрх чөлөөнд нь халдах
халдан түрэмгийлэх — халдан довтлох
хилд халдах — хил рүү довтлох
улсад халдах — улс руу довтлох, түрэмгийлэх
аминд халдах — аминд хүрэх
биед халдах — биед хүрэх, биед хүч хэрэглэх
Хэлц үг
мундар нь халдах — шившгээ хутгах
Алах өвчин аалиар орох
Халдах өвчин хамраар орох
Хайрлах цагт санах
Халдах цагт хатуужих
Хайрлах цагт тасралгүй
Халдах цагт гуталгүй
Халдах барсын өмнөөс
Хадрах дайсны өөдөөс
Зүйр цэцэн үг
Халдвал хар халзандаа
Хоршоо үг
өдөх халдах — бусдыг элдэвлэн оролдох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.