дал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.дал дал хийх (хэл дэвсэн олон үг дэмий ярих).
Англи утга
- тооны нэрseventy
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дал |
|---|---|
| Харьяалахын тийн | далын |
| Заахын тийн | далыг |
| Өгөх орших тийн | далд |
| Гарахын тийн | далаас |
| Үйлдэхийн тийн | далаар |
| Хамтрахын тийн | далтай |
| Чиглэхийн тийн | дал луу |
| Олон тоо | далууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
дал алгадах — нөхөрсгөөр таашаасан байдал үзүүлж, дал мөрийг нь алгадах
Хэзээнээс ч билээ. Дал алгадаад нэг саймширхаад байгаа...
дал дал хийх — хэл дэвсэн олон үг дэмий ярих
Дал дал хийсэн төвөгтэй хүн шүү.
дал мөр цохих — найзлах
Надтай дал мөр цохиж, худлаа царайлаад байгаа юм уу бүү мэд.
дал хавчих — мэдэхгүй гэсэн санааг илэрхийлж дал мөрөө хавчих
“Дахин уулзаж байна шүү” гэж шивэгнээд лам хүүхний хацрыг хурууны үзүүрээр эв хавгүй илснээ эргэж түргэн явжээ. Дулмаа далаа хавчин хоолойдоо тоомжиргүй “Хэ” гэжээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
дал шороодох — барилдаад унах
Ташаан дээгүүр нь давж далаа шороодон татагдаж босохдоо залуу “Юу болов” гэсэн байртай гайхаж нүдээ бүлтийлгэснээ элэг бүсээ тайлж, Насангийн доогуур шурган тахимаа өгчээ (Д. Цэдэнжав, Улаан хамбан зодогт буюу тавын даваа).
далаар нь цэвэр тавих — а.ялах, давах, дийлэх
Аргагүй л олимпын аварга шүү. Дарах мэхээрээ далаар нь цэвэр тавьдаг байна шүү. б.бусдыг яаж чадахгүй болтол нь хуурч мэхлэх
далыг нь илэх — а.арга эвийг нь олох
Далыг нь илээд, эвээр гэгч нь их чулууг бага чулуугаар хөдөлгөвөл их ашиг олно. б.найзлах
↑ далдалж байтал дал нь гарах
Дал гарсан хүн
Далан гарах тэнхээгүй
Дал харвин амттай
Дотор мах домтой
Дал хүрсэн хүн
Далангийн цаана гарах тэнхээгүй
Дал хүртэл далны хуудас
Ганцаараа иддэггүй
Дал хүрч дархайдаг
Ная хүрч навтайдаг
Дал хүрэвч данснаас гарахгүй
Жар хүрэвч журмаас гарахгүй
Дал хүрэвч даруулгатай нь дээр
Жар хүрээд жартайна
Дал хүрээд дардайна
Төлгө түмэн худалч
Дал далан худалч
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.