далайц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэлбэлзлийн хуулиар өөрчлөгдөж байгаа хэмжигдэхүүн тэг утгаасаа хамгийн их хазайх хэмжээ; далайх явц, хэмжээ
- 2.шилжсэн утгаҮйл ажиллагааны хамрах хэмжээ, явц байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | далайц |
|---|---|
| Харьяалахын тийн | далайцын |
| Заахын тийн | далайцыг |
| Өгөх орших тийн | далайцад |
| Гарахын тийн | далайцаас |
| Үйлдэхийн тийн | далайцаар |
| Хамтрахын тийн | далайцтай |
| Чиглэхийн тийн | далайц руу |
| Олон тоо | далайцууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
далайц их — цар хүрээ нь их хэмжээтэй
өргөн далайц — өргөн цар хүрээ
хувьсгалын далайц — хувьсгалын өрнөл, тархац
эрч далайц — өрнөл хөгжлийн цар хүрээ
Хэлц үг
далайц нь их боловч буулт нь хөнгөн — өнгөн дээрээ сүр бараатай боловч шийдвэр гаргах, шийтгэхдээ зөөлөн байдал
Далайц ихтэй
Буулгац багатай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.