Үндсэн хэсэг рүү шилжих

далан

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠳᠠᠯᠠᠨ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Гол, усыг хааж шороо чулуугаар хийсэн бооц, хашилт
  2. 2.
    Зурваслан овоолсон шороо
  3. 3.
    Тариалангийн тарьсан газрын хоорондын зай, журам газар, эгнээ, мөр
  4. 4.
    Замын мөрийн хоорондох элж хотойгоогүй үлдсэн нарийн зурвас газар
IIнэр үг
  1. 1.
    Барилгын дээврийн хөмрөн тавьсан ваар
IIIнэр үг
  1. 1.
    Адуу, луус зэрэг амьтны дэлний уг
  2. 2.
    Амьтны хүзүү, сэрвээ орчмын өөхлөг цулцан.
IVнэр үг
  1. 1.
    Модны ур
Vнэр үг
  1. 1.
    Загасны сэрвээ, сэлүүр.
VIнэр үг
  1. 1.
    далан илжиг амьт. (далайн эрээн арслан).
нэр үг
  1. 1.
    усны урсгалыг агуулах эсвэл далайг тусгаарлахаар баригдсан хориг

Тийн ялгал

Нэрлэхийн тийндалан
Харьяалахын тийндалангийн
Заахын тийндалныг
Өгөх орших тийндаланд
Гарахын тийндалнаас
Үйлдэхийн тийндалнаар
Хамтрахын тийндалантай
Чиглэхийн тийндалан руу
Олон тоодалнууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • далан байгуулах — хаалт, хашилт барих

  • далан барих — хашилт хийх

  • далан хийх — хашлага барих

  • хашлага далан — голын хажуугаар тулгаж хийсэн далан

  • илэн далангүй — ний нуугүй, ил тод

  • замын далан — засмал замын ул

  • усны далан — а.усыг хаасан нарийн зурвас газар бооц; б.ус голын далагнан хөлдсөн нь

  • замын далангаар явах — шороон замын гол дахь овгор дээгүүр явах

  • дээврийн далан — дээврийн ваар

  • адууны далан — адууны дэл дагуу байх өөхлөг хэсэг

  • далан ургах — модонд ур бий болох

  • далантай мод — товойн гарсан булцуу, ур бүхий мод

Хэлц үг

  • далан/долоон булчирхай, наян найлзуураа тоочих — хамаг байдгаа хэлэх, аль байдгаа нуулгүй хэлэх

    Заавал ч үгүй долоон булчирхай, найман найлзуураа тоочих нь алба уу (З.Сандагаа, Эр бор харцага).

  • далан долоон үг дэлгэх — (үл тааш.) дэмий олон юм чалчих

    Гэрт ээж, эгч тэр хүүгээ дуудаж, хүүе Даваа, чи юугаа чалчаад далан долоон үг дэлгээд суучихав... (Ш.Гаадамба, Билгийн булаг).

  • далан нөхөөс — энд тэндгүй уранхай цоорхой болсон, маш хуучирсан зүйл

    Чухам нэг сартай шөнө дэн хэрэггүй, салхитай өдөр шүхэр хэрэггүй гэмээр болсон ноорхой хар гэрийн үүдэнд далан нөхөөстэй хөдсөн дээл өмссөн долоо найман настай бяцхан хүү бяруун турсага нөмөрч суугаад мэгшин уйлж байлаа (А.Одсэр, Халуун элгэнд нь).

  • далан/салан задгай — онгор цонгор, эмх замбараагүй

    Өчнөөн их ажил болж авсан юмыг үнээнд ч гэсэн түүж өгөхөд буян болууштай... Гэтэл цатгалан цамаан гэх юм уу далан задгай хүмүүс зөндөө байх юм (С.Эрдэнэ, Өвгөн хүн чулуу хоёр).

  • далан таваар буух/бууж өгөх — (хошин) ялагдаж дийлэгдсэнээ бүрэн хүлээх, хүлцэл өчих

    Шижир

  • далан худалч — маш худалч, их худал хэлдэг зантай хүн

    Юу-у? Сэргийлэхэд ий? (ха-ха-ха) Яасан их далан худалч вэ чи! Хэзээ ямар сэргийлэхэд очиж байсан юм бэ (Ш.Гаадамба, Хамар хашааны хүн).

  • далан хэлний шувуухай — чалчаа эмэгтэйчүүд

    Энэ хүүхнүүд чинь уулзалдахаараа далан хэлний шувуухай болцгоох юм.

  • далан хэлтэй — олон үг яримтгай

    Эмч хүснэгттэй цаас гаргаж, нэр ус, нас хүйс гээд л бичиж гарав. Тэр хоорондоо бас илүү дутуу юм сонирхож, олон үг дэлгэнэ. Ер нь далан хэлтэй хүн бололтой (Ч.Чимид, Хавар намар).

  • Дал гарсан хүн

  • Далан гарах тэнхээгүй

  • Далайн урд гарч үзсэн

  • Далан урхитас хазсан хүн

  • Далан гүвээ ухавч

  • Давст худаг гарахгүй

  • Далан насыг

  • Дарж өнгөрөөдөг

  • Далан уулын цаагуур

  • Дов шороон доогуур

  • Далдыг мэддэг далай лам биш

  • Далан гүвээг нэвт хардаг хон хэрээ биш

  • Дан морь

  • Далан тэгнээтэй

  • Хорин гүвээ давснаас

  • Далан хошуу тойрсон нь дээр

Хоршоо үг

  • шан далан — мөрлөн хийсэн далан

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.