даруулга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны дээрээс дарж тавих зүйл;
- 2.Даруулан боох, халхлах өмсгөл
- 3.Юмыг дарж бэхлэн боох татлага оосор)
- 4.Дарж тогтоох хадаас
- 5.Үсээ дарж боох, чимэг бүхий зүүсгэл)
- 6.Хуягийн гадуур өмсөх ширээр хийсэн өмсгөл
- 7.Саадаг хоромсогны хоншоор зэргийн бэхэлгээ
- 1.Хэв ёсыг журамлуулах сургамж, хүмүүжил
- 1.Эм, архи, дарс зэргийг уусны дараа дагуулан идэх, уух зүйл.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | даруулга |
|---|---|
| Харьяалахын тийн | даруулган |
| Заахын тийн | даруулгаг |
| Өгөх орших тийн | даруулгад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | даруулгатай |
| Чиглэхийн тийн | даруулга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нүдний даруулга — нүдний халх
хөхний даруулга — хөхөвч
дээсэн даруулга — дээсэн уяа
даруулга олом — морины эмээлийн дээгүүр дарах олом
суран даруулга — суран татлага
даруулгаа зүүх — үс хумбих төмөрлөг зүүсгэл хэрэглэх
сувдан даруулга — сувд хэлхэн чимэглэсэн үс боох хэрэгсэл
үсний даруулга — үс хумбих хэрэгсэл, үсний зүүлт
саадагны даруулга — саадагны оёорын бэхэлгээ
даруулга муутай хүүхэд — а.заан сургах ахмад хүн цөөтэй хүүхэд; б.сахилгагүй хүүхэд; в.ах захаа мэддэггүй хүүхэд
Зүйр цэцэн үг
Даруулгагүй хэл хазааргүй морь адил
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.