даруу
Тайлбар
- 1.Юмны сэжүүр доош унжсан, гудайсан
- 1.Номхон дөлгөөн, омгорхог сагсуу биш
- 2.Завсрын өнгө
- 3.Төлөв төвшин
Ойролцоо үг
Нийлмэл үг
даруу зовхи — унжуу зовхи
даруу нүд — дээд зовхи нь доошоо буусан харц эвгүй нүд
даруу хормойтой — унжгар урт хормойтой
даруу зантай — дөлгөөн зан аальтай
даруу өнгөтэй — хурц тод бус өнгөтэй, эрээн мяраангүй өнгөтэй
даруу хувцаслах — энгийн хувцаслах
Хэлц үг
Даруу зан давшихын тэмдэг
Дээрэнгүй зан доройтохын тэмдэг
Даруу зан хүнийг давшуулдаг
Оморхог бардам ухруулдаг
Даруу хулгана занганд ордог
Дарвагар ам хэрэгт унадаг
Даруу хүн шуугианд дургүй
Дардгар бүрээс салхинд тухгүй
Их зант босгондоо бүдэрнэ
Даруу зант дэлхийг тойрно
Оморхог зан ухралд дэм
Даруу зан дэвшилд дэм
Сайрхуу хүний үг шалбааг шиг
Даруу хүний үг далай шиг
Хоршоо үг
даруу төлөв — зан байдлын намуухан тогтуун
даруу бууруу — номхон төлөв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.