төлөв
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн ба юмны янз байдал, дүр төрх
- 2.Хүний ухаан томоо
- 3.хэл шинжлэлҮйл үгийн баймж утга илрүүлэх хэлзүйн ай;
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | төлөв |
|---|---|
| Харьяалахын тийн | төлөвийн |
| Заахын тийн | төлөвийг |
| Өгөх орших тийн | төлөвт |
| Гарахын тийн | төлөвөөс |
| Үйлдэхийн тийн | төлөвөөр |
| Хамтрахын тийн | төлөвтэй |
| Чиглэхийн тийн | төлөв рүү |
| Олон тоо | төлөвүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алсын төлөв — хэтийн зорилго
гол төлөв — их төлөв
их төлөв — ихэнх нь, дийлэнх нь
хэтийн төлөв — алсын, ирээдүйн байдал
ерөнхий төлөв — ерөнхий байдал
засрах төлөв — засрах янз байдал
хөгжин дэлгэрэх төлөв — юмны хөгжин дэлгэрэн янз байдал
төлөв зэхий — хүний зан авир тогтворгүй
төлөв томоо — төлөв төвшин
төлөв хүн — томоотой, төвшин хүн
төлөв гаргах — хэрэг явдлыг ерөнхий байдлыг нь тодруулах
Хэлц үг
Номын ёс мэдвэл
Номхон төлөв болдог
Төрийн ёс мэдвэл
Төлөв төвшин болдог
Хоршоо үг
бие төлөв — а.хүний байр байдал, юманд хандах хандлага; б.хүний гадаад төрх
байр төлөв — а.юмны янз байдал, дүр төрх; б.хүний юманд хандах хандлага, үзэл бодол
дүрс төлөв — дүр төрх, царай
учир төлөв — а.юмс үзэгдлийн нөхцөл шалтгаан; б.юмс үзэгдлийн байр байдал, дүр төрх
байдал/байдал төлөв — юмны янз байдал, шинж төрх
маягт төлөв — юмны янз байдал
төлөв томоо — намба, төвшин байдал, тохь томоо
намба төлөв — хүний төвшин дөлгөөн зан, ухаан томоо
зан төлөв — хүний ааш араншингийн багцаа, дүн нуруу
даруу төлөв — зан байдал аядуу зөөлөн, тогтуун
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.