догол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тэгш хэмээр биш; өнцөг, булан мухар, тохойрсон газар
- 2.шилжсэн утгаБолчимгүй, хайш яайш
- 1.мал эмнэлэгХонь, ямаа зэрэг малын хөл шалбарч, халдвар авч өвдөх өвчин
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | догол |
|---|---|
| Харьяалахын тийн | доголын |
| Заахын тийн | доголыг |
| Өгөх орших тийн | доголд |
| Гарахын тийн | доголоос |
| Үйлдэхийн тийн | доголоор |
| Хамтрахын тийн | доголтой |
| Чиглэхийн тийн | догол луу |
| Олон тоо | доголууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
догол гаргах — а.модонд догол гаргах; б.шинэ мөрнөөс бичих
догол гудамж — а.эгнээнээс сондгой богино гудамж; б.булан гарган эргэсэн гудамж
догол харуул — модонд догол гаргах харуул
догол им — малын чихний үзүүрийн голоос болон ар өврийн аль нэг хэсгийг доголдож авсан им
догол мөр — нэг юмуу, хэдэн өгүүлбэрээр харьцангуй бүрэн утга санаа илэрхийлсэн, бичиг зохиолын доторх нэг шинэ мөрнөөс нөгөө шинэ мөр хүртэлх хэсэг
догол энгэр — дээлийн дотоод энгэр
догол үг — нэг талыг барьсан үг яриа
догол гарах — малын хөл доглох өвчин дэлгэрэх
догол өвчин — бог малын туурай гэмтэх өвчин
доголтой мал — хөл шалбарах халдвар туссан мал
хонины догол — хонины туурай, бэгэлцэг шархлан гэмтэх нэг зүйл эмгэг
Хоршоо үг
булан догол — булан тохой, өнцөг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.