долоон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Хэлц үг
Долоон давхар хучихын оронд
Долоон давхар дэвссэн нь дээр
Долоон дайсныг дол цохиж
Долоогоно модыг долор татах
Долоон дүгрэг
Тэрэг шаалгаад
Тосон лонх өгөхөө
Татгалзав гэх шиг
Долоон дээлээр хучсанаас
Долоо дарж бөглөсөн нь дээр
Долоон нохойг
Долоо идсэн хүн
Долоон үеийн баяны дотоод энгэр нь тостой
Ганцхан үеийн баяны гадаад энгэр нь тостой
Долоон уулын цаагуур
Дов шороон доогуур
Долоон хадны цаагуур
Найман уулын наагуур
Долоон хар (муу) хүүгээс
Доголон өвгөн (нөхөр) дээр
Долоон хүйтэн орвол
Довын толгой харладаг
Долоон хүүхэдтэй хүн дов дээр үхнэ
Таван хүүхэдтэй хүн тал дээр үхнэ
Долоон чулуу
Долоосон хүн
Дундуур дундуур гэсээр
Долоон дундуур идэх
Дундуур жингийн муур
Долоон жингийн хулганыг айлгана
Дуугарахгүй хүн
Долоон гэмтэй
Нагацындаа дал идсэн зээ
Долоон үеийнхээ нагацыг таньдаг
Найман үе нар гараад
Долоон үе доройтно
Нэг муур албал долоон гэлэн алсантай адил
Долоон гэлэн албал нэг суварга нураасантай адил
Таван ес дуусахад тавьсан будаа хөлдөхгүй
Долоон ес дүүрэхэд довын толгой цоохортдог
- … болон өөр 1
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.