долоох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтан хэлээр юмыг илбэж шүргэх; хэлээр хамж арчих; амаа долоох (хэлээрээ амаа тойруулан чийглэх), аягаа долоох (аяганд наалдсан хоолыг хэлээрээ хамж идэх, цэвэрлэх), нохой долоох (нохой юмнаас идэх), үнээ тугалаа долоох (үнээ хэлээрээ тугалаа маажиж илбэх), хамар амаа долоох (а.мал, амьтан хамар амаа хэлээрээ норгох, цэвэрлэх; б.шилж. хүн аливаад шунах, хомхойсох), хомхой долоох (уруул дээр цэврүү яр гарах), *бал барьсан хүн гараа долоох (аливаа юмыг таньж мэдэхэд учир шалтгаан хэрэгтэй), *өсгий долоох (улыг нь долоох), *улыг нь долоох (долигонох, бялдуучлах, зусардах), *халуун чулуу долоох (амьдралын хатуу бэрхийг давж туулах), *юм олж долоохгүй (а.юу ч болохгүй; б.ашиг хонжоо олохгүй, ямар ч нэмэргүй гэсэн санаа
- 2.Усны мандал дээгүүр шидсэн чулуу ойлон үсрэх;
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto lick
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | долоох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | долооно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | долоолоо |
| Өнгөрсөн цаг (-в) | долоов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | долоожээ |
| Үйлдсэн нэр (-сан) | долоосон |
| Хэвшсэн нэр (-даг) | долоодог |
| Холбох нөхцөл (-ж) | долоож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | долоогоод |
| Болзох нөхцөл (-вал) | долоовол |
| Хүсэх (-маар) | долоомоор |
| Захирах (-аарай) | долоогоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | долоохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гал долоох — а.галын дөл шүргэн өнгөрөх, ялимгүй түлэх; б.шилж. анх удаа дайнд орох, дарийн утаа анх үнэрлэх
сум долоох — бууны сум ялимгүй шүргэн өнгөрөх
Хэлц үг
бал барьсан хүн гараа долоох — аливаа юмыг таньж мэдэхэд учир шалтгаан хэрэгтэй
өсгий долоох — улыг нь долоох
улыг нь долоох — долигонох, бялдуучлах, зусардах
халуун чулуу долоох — амьдралын хатуу бэрхийг давж туулах
юм олж долоохгүй — а.юу ч болохгүй; б.ашиг хонжоо олохгүй, ямар ч нэмэргүй гэсэн санаа
↑ам хамраа долоох
↑ бөгс долоох
↑ гал долоох
↑ зулгийг нь долоох
↑ сум долоох
↑ улыг нь долоох
↑ халуун чулуу долоох
↑ цөс долоох
↑ юм олж долоохгүй
Үгийн гарал
# From Proto-Mongolic *doluxa-, a variant of Proto-Mongolic *dol-. Compare Buryat долёохо (doljooxo), Kalmyk долах (dolax), Dongxiang dolu. # Perhaps related to Proto-Turkic *yālga-, compare Turkish yalamak.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.