Үндсэн хэсэг рүү шилжих

доор

дайвар үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

дайвар үг
  1. 1.
    Дээр гэдгийн эсрэг утга, дор
  2. 2.
    Хамт, цуг
  3. 3.
    Дотор
  4. 4.
    Удирдлага, харъяанд
  5. 5.
    шилжсэн утгаШаар муу
  6. 6.
    шилжсэн утгаДоромжлох
  7. 7.
    Байр байрандаа

Эсрэг үг

Нийлмэл үг

  • газар доор — газрын гүнд

  • усан доор — усан дотор; усны мандал дор

  • дээвэр доор — дээврийн дор

  • нэгэн тугийн доор — эв санал нийлэн

  • сэтгэл доор — сэтгэлд

  • гарын доор — а.бусдын эрхшээлд; б.шилж. бэлэн байгаа; в.шилж. хөнгөн хялбар

  • захиргаан доор — захиргаанд

  • даалимбанаас доор — даалимбанаас муу

  • доорд үзэх — ялгаварлах, шаарлах

  • доор доороо болцгоох — тус тусын амьдрал, ахуйгаа даацгаах

Хэлц үг

  • доор орохгүй — дутуугүй дульдахгүй гэсэн утга

    Ер, бусдын доор орохгүй гэдэг нэг үзэл ч юм уу, аль зан ч юм уу, Норовын өөрийн үгээр “амьдралын замдаа тавьсан улаан шугам” билээ (С.Эрдэнэ, Гэрээслэл).

  • доор хаях — үнэ ханшийг хамаг багаар бодох

    Олзноос буцах хэн байх вэ? Дахиад нэг гуанз байгуулбал сард доор хаяад тавиас жаран төгрөг олж болно (Хуйвалдлага).

  • доороо гишгэх — эрхшээх, дарлах, дийлэх

    Энэ хорин оны хооронд улс бүр аймаг бүхнээс өө эрин байлдаж, өлмий доорхоо гишгэн сэв эрин дийлж сэлмийн доороо алсаар (Инжаннаши, Хөх судар).

  • доороо долоо урвах/хувирах — урваа хөрвөө ихтэй, олон ааштай, учир нь олдохгүй загнах

    Энэ юм аль заваар нь түүний гарт орчихов оо? Дамиран гайхан байтал доороо долоо урвадаг сувилагч булан уруу ухарчээ (А.Гончор, Билгийн үүл).

  • ↑ айлын шанаган доор аяга тосох

  • ↑ буурын доорх шиг буруу халайсан

  • ↑ дээр доороо орох

  • ↑ хормой доороо багтаах

  • ↑ нүдэн доор

  • ↑ нүдэн доорхоо харах

  • ↑ гарын доор

  • Дээр дээжтэй

  • Доор доожтой

  • Дээр дээрэм болбол

  • Доор тонуул болдог

  • Дээр нь дэл

  • Доор нь сүүл (нэмэх)

  • Дээр явбал атаархана

  • Доор явбал нударна

  • Лууванг дээр хаявч бурхан зооглохгүй

  • Доор хаявч нохой идэхгүй

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.