дуудлага
Тайлбар
- 1.Дуудах үйлийн нэр
- 2.Өгүүлэх, унших арга, хэлэх аялгуу
- 3.Сүнс онгод урих уншлага, зан үйл
- 4.Хүний нэрийг эерүүлэн дуудах нэрийдэл үг.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpronunciation; call; invocation
Нийлмэл үг
дуудлага авах — ирээч гэсэн албан ёсны хэл хүлээж авах
дуудлага өгөх — тусламж дэмжлэгийг албан ёсоор дуудах
дуудлага илгээх — ирүүлэх мэдээ, дохио илгээх
дуудлага худалдаа — хөтлөгчийн удирдлагаар олны өмнө зарагдаж байгаа бараанд хамгийн өндөр үнэ хэлсэн хүн нь худалдаж авдаг үнэ хаялцуулах худалдаа
дуудлагын тэрэг — дуудлагаар тусламж үйлчилгээ хүргэх унаа машин
авианы дуудлага хэл — шинж. - авиаг зөв хэлэх ёс
дуудлагын зөрүү — хэлэх өгүүлэх зөрүү
дуудлага ижил үгс хэл — шинж. - утга, бичлэгээрээ ондоо боловч уншлагаараа адил үгс
дуудлага ойролцоо үгс хэл — шинж. - ойролцоо хэлэх, унших, өгүүлэгдэх үгс
зөв дуудлага хэл — шинж. - утга зохиолын хэлний хэм хэмжээний дагуу хэлэх байдал
утга зохиолын дуудлагын зөв журам — зөв дуудах ёс
бөөгийн дуудлага — бөө. - онгод урих, даалгахад хэлэх үг
Хэлц үг
энгэр газрын дуудлага — үхэл, үхэл дуудах
Үгийн гарал
дуудах (duudax, “to call, to pronounce”) + -лага (-laga), compare Buryat дуудалга (duudalga), Kalmyk дуудлһн (duudlğn).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.