Үндсэн хэсэг рүү шилжих

өнгө

нэр үгтэмдэг нэр/ˈɵŋk/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠥᠩᠭᠡ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Аливаа бодос юмсаас цац­рах, ойх гэрлийн долгионы нүднээ хүртэх сэрэл
  2. 2.
    Юмны гадар тал
  3. 3.
    Гадаад байдал, үзэмж
  4. 4.
    шилжсэн утгаХурьцлын явдал
  5. 5.
    шилжсэн утгаАливаа юмс үзэгдлийн ерөнхий шинж, төлөв

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгcolor; outside, exterior; appearance, look; countenance, complexion (appearance of the face); character, quality; timbre; lust, debauchery

Тийн ялгал

Нэрлэхийн тийнөнгө
Харьяалахын тийнөнгийнW
Заахын тийнөнгийгW
Өгөх орших тийнөнгөдW
Гарахын тийнөнгөөсW
Үйлдэхийн тийнөнгөөрW
Хамтрахын тийнөнгөтэйW
Чиглэхийн тийнөнгө рүү
Олон тооөнгүүдW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • улаан өнгө — цусны өнгө мэт өнгө

  • шар өнгө — алт, гууль зэргийн өнгө

  • цагаан өнгө — цас, сүү мэтийн өнгө

  • хар өнгө — цагааны эсрэг өнгө

  • цэнхэр өнгө — эд юмны зүс байдал тэн­гэрийн өнгөтэй үзэгдэх

  • үндсэн өнгө — а.цагаан, шар, улаан, хөх, хар өнгө; б.тухайн зүйлийн өөрийн нь уг өнгө

  • үндсэн гурван өнгө — улаан, шар, хөх өнгө

  • завсрын өнгө — үндсэн хоёр өнгийг хооронд нь найруулж гаргасан өнгө

  • хурц өнгө — юмны будаг, гэрлийн ялгавар их тод

  • тод өнгө — юмны будаг, гэрлийн ялгавар тод

  • бүдэг өнгө — юмны будаг, гэрлийн ялгавар тод бус

  • элгэн өнгө — улаан бараан хоёр холилдсон өнгө

  • олон өнгө — төрөл бүрийн өнгө холилдсон эрээн алаг байдал

  • өнгө алдах — а.юмны будаг гутаж гундах; б.царай үзэмжгүй болох; в.хүч тарга буурах

  • өнгө буурах — а.зүс, будаг ган­дах; б.зүс царай муудах

  • өнгө орох — а.үзэмж сайжрах, өнгө сайтай болох; б.будаг суух; в.таргалж тэвээрэх

  • өнгө хорших — хоёроос дээш өнгийг хольж найруулах

  • өнгө өнгийн — а.олон өнгийн, өнгө өнгийн будаг

  • дээлийн өнгө — дээлийн гадна талд татах даавуу, бөс зэрэг

  • гудасны өнгө — гудас өнгөлөх даавуу

  • өнгө нэхий — хонь, ямааны элдсэн арьсанд ямар нэгэн гадар татаагүй нь

  • өнгө нэхий дээл — бөс бараагаар гадарлаж оёогүй нэхий дээл

  • өнгө татах — дээл өнгөлөх

  • өнгө чанар — аливаа зүйлийн бодот шинж тэмдэг

  • өнгө сайтай — үзэмж сайтай

  • өнгө гартал зүлгэх — гэрэлтэж гялалзтал нь арчих

  • өнгөө гээх — царай зүс доройтох

  • өнгө засах — а.царай зүс сайжрах; б.малын тарга тэвээрэг нэмэгдэх

  • өнгө хиртэх — а.царай зүс доройтох; б.шилж. охин бие эвдэрч, хүүхэн хүн болох

  • өнгө мөнгөнд шунах — а.үзэмж болоод хөрөн­гөд нь шунах; б.шилж. хээл хахуульд автах

  • өнгөний өвчин — анагаах. - голдуу хурьцлын замаар тусах халдварт өвчин

  • цагийн өнгө — тухайн цагийн байдал

  • жилийн өнгө — тухайн жилийн ерөнхий төлөв

  • өнгө дуу — дуу чимээний хэмнэл, онцлог

  • найруулгын өнгө — санаагаа илэрхийлэн гаргах найруулан бичигчийн онцлог

  • дууны өнгө — дуу хоолойны янз

  • ярианы өнгө — үг ярианы ерөнхий чиг

  • сэтгэлийн өнгө — сэтгэлийн аяс

Хэлц үг

  • өнгөнд унах — үзэмж сайханд нь ихэд шунан дурлах

  • өнгө алдах — а.зүс царай үзэмжгүй болох

    Үс нь сэгсийж үзэсгэлэнт царай нь өнгө алдсан... байлаа (Б.Чойндон, Галбын говьд) б.мал амьтны хүч тарга буурч гундуу харагдах

  • ↑ уужийн өнгөөр олбог тавих

  • Мөнгө цуглуулахаар

  • Өнгө цуглуул

  • Нөхдөөсөө зөрөх

  • Нөхрөөсөө уйдах

  • Өнгө мөнгөнд шунах

  • Өндөр тушаалд горилох

  • Энэ бүхнийг

  • Эгнэгт цээрлэ

  • Өвөл хавар нийлбэл зун үгүй

  • Өнгө мөнгө нийлбэл ёс үгүй

  • Өвөл хавар хоёр нийлж зун үгүй болно

  • Өнгө мөнгө хоёр нийлж ёс үгүй болно

  • Өвөл хавар хоёр нийлж зунаа барна

  • Өнгө мөнгө хоёр нийлж хүнээ барна

  • Өвчин зовлонд өртүүлж

  • Өнгө зүсийг муутгадаг

  • Өглөө үдэш жаварлавал

  • Өвөл зун ялгарахгүй

  • Өнгө мөнгө нийлбэл

  • Үнэн худал ялгарахгүй

  • Өнгө дээрээ үнсээд авмаар

  • Өрц дотроо эсгүүлээд авмаар

  • Өнгө ертөнц

  • Мөнгө ертөнц

  • Өнгө зүсний мууг

  • Үзэсгэлэнт хувцсаар засна

  • Уурын мунхагийн мууг

  • Ухаан билгээр засна

  • Өнгө мөнгө нийлбэл үнэнг үзэхгүй болно

  • Өвөл хавар нийлбэл зуныг үзэхгүй болно

  • Өнгө мөнгөний сайнаас

  • Өр зүрхний сайн нь дээр

  • Өнгө мөнгөнөөс өөрийгөө

  • Өнгө нь гаднаа

  • Өргөс нь дотроо

  • Өнгө нь наанаа

  • Өргөс нь цаанаа

  • … болон өөр 25

Зүйр цэцэн үг

  • Өнгө м нийлбэл үнэнийг үзэхгүй болно

  • Өвөл хавар нийлбэл зуныг үзэхгүй болно

  • Өнгийг нь үзээд

  • Эрдэнийг нь гээх

Хоршоо үг

  • өнгө зүс — а.хүн, амь­тан, эд юмсын харагдах байдал; б.нүүр царайны үзэмж, цог жавхаа

  • өнгө будаг — аливаа зүйлийн зүс, будагны ялгавар

  • өнгө дотор — юмны хоёр тал буюу гадар, дотор тал

  • өнгө байдал — аливаа зүй­лийн ерөнхий төлөв, төрх

  • өнгө гэрэл — үзэмж, гадаад байдал

  • өнгө жавхаа — а.гадаад өнгө үзэмж; б.хийморь, сүлд толио

  • өнгө үзэмж — а.юмны нүдэнд харагдах гадаад байдал; б.өнгөний зохицол

Үгийн гарал

From Classical Mongolian ᠥᠩᠭᠡ (öngge), from Middle Mongol ᠥᠩᠭᠡ (öngge), from Proto-Mongolic *öŋ-ge, from Proto-Turkic *öŋ. Within the Mongolic family, cognate with Buryat үнгэ (ünge), Kalmyk өңг (öñg), Daur unggw (“color, facial expression”), Dongxiang ungie (“face, countenance, color”), etc. For Turkic cognates, compare also Old Uyghur 𐽰𐽳𐽶𐽺𐽷 (öŋ, “color”), Kazakh өң (öŋ, “face, shape, color”), Yakut өҥ (öŋ, “color”). The lust sense is derived after Chinese 色 (sè).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.