дуут
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дуу бүхий
- 2.Өвөрмөц дуутай
- 1.түүхМанжийн үед нэр шагнагдсан сүмд байваас зохих лам нарын тоо, нэгж; дуут нь дөчин дуут, наян дуут гэж хоёр ялгаатай
Нийлмэл үг
дуут дохио — дуугаар дохио өнөх хэрэгсэл
дуут манхан — хүнгэнэн исгэрэх дуу гаргадаг манхан
дуут гурил — төмсний гурил
дуут жагсаал — цэрэг. - дуулан явах цэргийн жагсаал
дуут хавдар мал — эмнэл. - үхэрт тусах нэг зүйл халдварт өвчин; үхэрт энэ өвчин хүрвэл бие нь гэнэт их халуурч, зузаан булчин маханд нь хавдар гүйж, хавдартай газарт нь хий хуралдаад тэмтрэхэд шуугиж нужигнасан дуу гардаг
дуут болжмор — амьт. - а.гоо болжмор; б.жиргэмэл
дуут жадуулай — амьт. - нэгэн зүйл хөхөөний нэр, толгой хүзүүндээ хар бидэртэй, сүүл жигүүр нь хөх, жигүүрийн үзүүр цагаан, шөнөжин дуугардаг шувуу
дуут могой — амьт. - хоёр метр орчим урт, дөрвөлжин хар толбо бүхий шар ногоон өнгөтэй нэгэн зүйл хорт могой
дөчин дуут — нэг ахлагчтай дөчин нэгэн лам
наян дуут — нэг ахлагчтай наян нэгэн лам
Хэлц үг
Дуут тэнгэр бороогүй
Цуут хурим архигүй
Дуут тэнгэрийн цахилгаан шиг
Довтолсон цэргийн хүч шиг
Цуут хүүхэн хуримгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.