дууч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дуулах мэргэжилтэй хүн
- 2.Жиргэн донгодомтгой
- 3.Хөлсөөр хүнийг зугаацуулагч
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дууч |
|---|---|
| Харьяалахын тийн | дуучийн |
| Заахын тийн | дуучийг |
| Өгөх орших тийн | дуучид |
| Гарахын тийн | дуучаас |
| Үйлдэхийн тийн | дуучаар |
| Хамтрахын тийн | дуучтай |
| Чиглэхийн тийн | дууч руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ардын дуучин — а.ард олондоо нэр хүндтэй дуучин; б.дуучдад олгох төрийн дээд цол, шагнал
гавьяат дуучин — дуучдад олгох төрийн дээд цол
гоцлол дуучин — дан хоолойгоор ялгаран дуулах дуучин
дуучин удамтай — уг удамдаа дуучин хүнтэй
дууч бялзуухай — амьт. - жиргээ бялзуухай
дууч шувуу — амьт. - шаргалдуу хэвлийтэй, бор ногоовтор зоотой, ой хөвчөөр амьдардаг, сайхан жиргэдэг нүүдлийн шувуу, борлог дууч шувуу, живэрт дууч шувуу, ногоовтор дууч шувуу, умардын дууч шувуу зэрэг зүйлтэй
дууч цоровдой — амьт. - цоровдойн нэгэн зүйл
дууч эм — хуучир. - дуу дуулдаг нэрийн дор биеэ үнэлэн амьдрагч эмэгтэй; янхан
Хэлц үг
Дууч хүн довон дээр
Хуурч хүн хувьгүй
Хоршоо үг
дууч хуурч — дуу хөгжимд гаргуун авъяастай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.