дээдэс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээд үе
- 2.Дээд зэрэгтэн
- 3.шашинБурхан, тэнгэрийн орныхон
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дээдэс |
|---|---|
| Харьяалахын тийн | дээдсийн |
| Заахын тийн | дээдсийг |
| Өгөх орших тийн | дээдэст |
| Гарахын тийн | дээдсээс |
| Үйлдэхийн тийн | дээдсээр |
| Хамтрахын тийн | дээдэстэй |
| Чиглэхийн тийн | дээдэс рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээдсийн өв соёл — өмнөх үеийнхний үлдээсэн өв соёл
дээдсийн зарлиг — ихэс дээдсийн зарлиг
дээдсийн сургаал — шашин, суртахууны дээд мяндагтны сургаал
тэнгэр дээдэс хорш — а.бурхны орныхон; б.насан өөд болсон өвөг дээдэс
Хэлц үг
Бурхан чөтгөр хоёр үзэгдэхгүй боловч
Хэвт хэвтсээр шүтэж үл болно
Дээдэс доодос үзэгдэх боловч
Гар гарсаар дуурайж үл болно
Дэлхий өргөн ч гэсэн гутал хавчвал зовлонтой
Дээдэс хүндтэй ч гэсэн доороо хавчигдвал бэрхтэй
Дээл муутын үртэс
Дээдэс муутын зулзага
Уг муутийн үртэс
Удам муутын зулзага
Зүйр цэцэн үг
Дээл нь муу боловч
Дээдэс нь муугүй
Хоршоо үг
ахмад дээдэс — өөрийн удам угсааны ахмад хүмүүс
өвгөд дээдэс — дээд үеийн эрчүүл; өвөг дээдэс
өвөг дээдэс — өөрийн удам угсааны дээд үеийн хүмүүс
бурхан дээдэс — тэнгэр дээдэс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.