дээж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шинэ идээ, ундааны өргөл цацалд хэрэглэх юмуу, эсвэл хүндтэй хүнд эхлэн барих хувь
- 2.Улсад тушаах, худалдаанд гаргах зүйлийн сорьц, чанарыг шалгахаар авах хувь
- 3.Эд юмс, эрдэм соёл, зохиол бүтээлийн охь сор
- 4.Юмны сайн нь, илүү нь
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дээж |
|---|---|
| Харьяалахын тийн | дээжийн |
| Заахын тийн | дээжийг |
| Өгөх орших тийн | дээжид |
| Гарахын тийн | дээжээс |
| Үйлдэхийн тийн | дээжээр |
| Хамтрахын тийн | дээжтэй |
| Чиглэхийн тийн | дээж рүү |
| Олон тоо | дээжүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
архины дээж — архины түрүү хувь
идээний дээж — идээний эх
хоолны дээж — хоолны түрүү
цайны дээж — цайны эх хувь
дээж амсах — идээ ундааны зүйлд түрүүлж ам хүргэх
дээж авах — юмны охь хувийг урьдчилан авах
дээж барих — олсон, хийсэн эд идээний дээжнээс эрхэмлэх хүнд түрүүлэн өгөх
дээжийг нь хүртэх — эх хувь амсах, хувь хүртэх
дээж өргөх — идээ ундааны зүйлийн түрүүчээс авч газар дэлхийд зориулан цацах
алтны дээж — алтны сорьц
аман зохиолын дээж бичиг — аман зохиолын цоморлиг
дээж морь — а.хурдан морины уралдаанд түрүүлсэн морь; б.хүлэг сайн морь
татвар дээж — хуучир. - а.нэгдүгээр байрын бай шагнал; б.мөрийнөөс татаж авах хураамж
Хэлц үг
Дээж идвэл дэлбэрнэ
Дэлүү идвэл хөхөрнө
Дээр гарвал бараатай
Дээж баривал хариутай
Товчилсон үг
МААЗДБ — Монгол Ардын Аман Зохиолын Дээж Бичиг [ном]
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.