Үндсэн хэсэг рүү шилжих

ерөөл

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    аман зох. Монгол ардын аман зохиолын нэг төрөл, сайн сайхныг хүсч мөрөөдсөн агуулгатай шүлэглэсэн зохиол
  2. 2.
    Сайныг бэлгэдэн хэлдэг үг хэллэг
  3. 3.
    шашинСайныг хүсч, бурхад догшдыг магтан аргадсан залбирал
IIнэр үг
  1. 1.
    Хувь тавилан, хувь зохиол

Тийн ялгал

Нэрлэхийн тийнерөөл
Харьяалахын тийнерөөлийн
Заахын тийнерөөлийг
Өгөх орших тийнерөөлд
Гарахын тийнерөөлөөс
Үйлдэхийн тийнерөөлөөр
Хамтрахын тийнерөөлтэй
Чиглэхийн тийнерөөл лүү
Олон тооерөөлүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • гэрийн ерөөл — шинэ гэр, шинэ гэрийн эздэд зориулсан бэлгэ дэмбэрлийн үг

  • хуримын ерөөл — гэр бүл болж буй хосын амьдралд сайн сайхныг хүсэн шүлэглэсэн үг хэллэг

  • сөнгийн ерөөл — айраг, архины сав дүүрэн байхыг бэлгэдсэн уран хэллэг

  • ерөөл барих — ерөөл хэлэх

  • ерөөл бат орших — ерөөсөн бэлгэ дэмбэрэл биелэх, сайны учрал бүрдэх

  • ерөөл тавих — бэлгэ дэмбэрэлтэй сайхан үг дэвшүүлэн хэлэх

  • сайны ерөөл — сайн сайхныг бэлгэдсэн үг хэллэг

  • уулзахын ерөөл — эргэж уулзахыг хүсэн ерөөсөн сайн сайхан үг хэллэг

  • учрахын ерөөл — найзалж дотносохыг хүссэн үг

  • ерөөлөөр болох — сайн сайхныг хүссэн ёсоор ажил төрөл бүтэх

  • ерөөлөөр болтугай — ерөөл биелэх болтугай

  • ерөөл айлтгах — а.ерөөл хэлэх; б.талийгаачийн хойчийн сайн төрөлд зориулан, хурал ном хуруулж буян үйлдэх

  • ерөөлийн хаан — хилэнцийг арилгах, буяныг өрнүүлэх, барагдашгүй болгох тусын тулд Самандабадари бандидагийн зохиосон ерөөл; бурхан багшийн хамаг судар тарнийн утгыг хураангуйлан багтаасан гэж үздэг

  • маанийн ерөөл — нас нөгчигсдийн хойдын буянд зориулж маань унших, ерөөл тавиулах шашны зан үйл

Хэлц үг

  • ерөөлийн үзүүр — сайн сайхан сэтгэл

    Ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус.

  • ↑ тэнгэрээс буусан тэгш ерөөл

  • Хараал хариутай

  • Ерөөл үртэй

Зүйр цэцэн үг

  • Ерөөлийн үзүүрт тос

Хоршоо үг

  • ерөөл магтаал — ерөөн магтсан шүлэглэл

  • ерөөл тарни — бурхад, догшдыг аргадан, тэднээс ач буйн гуйн хүссэн залбирал

  • ерөөл тавилан — сайныг санаж бүтээсэн амьдрал, хувь зохиол

  • учрал ерөөл — амьдралд тохиох учрал тавилан, хувь заяа

  • хувь ерөөл — уулзаж тохиохын сайн хувь заяа

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.