Үндсэн хэсэг рүү шилжих

ертөнц

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Газар дэлхий оршин буй юмсын хамт; дэлхий
  2. 2.
    Сансрын хязгааргүйд орших, од гараг, огторгуйн зарим хэсэг
  3. 3.
    Адгуус, амьтан ургамлын ай
  4. 4.
    Нийгэм
  5. 5.
    шашинБурхны шашны домогт гардаг орчлон дэлхий дээрх гурван ертөнц
  6. 6.
    амьд хүмүүсийн оршин байх ертөнц
  7. 7.
    харилцаан дахь таамагласан болон хэлсэн бүх зүйл

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнертөнц
Харьяалахын тийнертөнцийн
Заахын тийнертөнцийг
Өгөх орших тийнертөнцөд
Гарахын тийнертөнцөөс
Үйлдэхийн тийнертөнцөөр
Хамтрахын тийнертөнцтэй
Чиглэхийн тийнертөнц рүү
Олон тооертөнцүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ертөнцийн амьдрал — хорвоогийн ахуй амьдрал

  • ертөнцийн анир — дэлхийд оршин хөдөлж буй юмсын дуу чимээ

  • ертөнцийн дүр — дэлхийн төлөв байдал, хорвоогийн төрх

  • ертөнцийн тоос — ахуй амьдрал

  • ертөнцийн үйл — хорвоогийн амьдрал, жам ёс

  • ертөнцийг үзэх үзэл — тусгаар хүмүүс, нийгмийн бүлэг, анги, бүх нийгмийн үйл ажиллагааны чиглэл, мөн бодот байдалд харилцах харилцааг тодорхойлогч зарчим үзэл

  • алзашгүй ертөнц — хуучир. - манай ертөнц

  • байгаль ертөнцийг таних — шим ертөнцийг танин мэдэх

  • гуравдахь ертөнц — шашин. - бурхны шашны ойлголтоор насан эцэслэсний дараах амьдрал

  • нийгэм журамт ертөнц — хуучир. - социализм

  • ертөнц дахин — дэлхий даяар

  • ертөнц даяараа — дэлхий нийтээрээ

  • манай ертөнц — энэ ертөнц

  • энэ ертөнц — амьдран буй дэлхийн бөмбөрцөг

  • ертөнцийн үзэгдэл — хорвоогийн юмс үзэгдэл

  • ертөнцийн физик төрх төлөв — ертөнцийн гадарга, цаг уурын ерөнхий төлөв байдал

  • нарны аймгийн ертөнц — од.орон. - нарны аймгийн орон зай, гараг эрхэс

  • оддын ертөнц — од.орон. - оддын орчил

  • амьтдын ертөнц — амьтдын амьдрах жам ёс

  • ургамлын ертөнц — ургамлын аймаг

  • ертөнцийн гурван цагаан — өсөхөд шүд цагаан, өтлөхөд үс цагаан, үхэхэд яс цагаан

  • ертөнцийн гурван хурдан — салхитай тэнгэрийн үүл хурдан, саруул ухаантны санаа хурдан, сайн морины давхих хурдан

  • ертөнцийн мөнх бусыг үзүүлэх — цээр. - үхэх, нас барахын хүндэтгэл

  • ертөнцөөс халих — ертөнцийн мөнх бусын хувирлыг үзүүлэх

  • хөрөнгөт ертөнц — хөрөнгөт нийгэм

  • хүний ертөнц — хүний нийгэм, хүний аж төрөн буй орчин ахуй

  • өнгөт ертөнц — хүний нийгэм

  • сав ертөнц — сансар огторгуй

  • шим ертөнц — байгаль орчин

Хэлц үг

  • ертөнцийн гурав аман зох — монгол аман зохиол дахь юм үзэгдлийг адил төстэй байдлаар нь “сүүл” холбон зохиосон гурван мөрт шүлэг

  • ертөнцийн мөнх бусыг үзүүлэх/ертөнцийн мөнх бусын хувирлыг үзүүлэх/ертөнцөөс ха

  • Ертөнц үзэмжээр

  • Бурхан чимгээр

Зүйр цэцэн үг

  • Ертөнцийн ухаан хүнд

  • Хүний ухаан эрдэмд

Товчилсон үг

  • ЕДЭТХ — Ертөнц Дахины Энх Тайвны Холбоо

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.