жанжин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Малгайн нэг төрөл
- 2.шилжсэн утгаЭзэрхэл, ноёрхол
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жанжин |
|---|---|
| Харьяалахын тийн | жанжны |
| Заахын тийн | жанжныг |
| Өгөх орших тийн | жанжинд |
| Гарахын тийн | жанжнаас |
| Үйлдэхийн тийн | жанжнаар |
| Хамтрахын тийн | жанжинтай |
| Чиглэхийн тийн | жанжин руу |
| Олон тоо | жанжнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жанжин малгай — сампан зангидсан шовгор орой, буулгаж сөхөж байхаар хийсэн дөрвөн тал бүхий малгай
жанжин штаб — цэргийн удирдлагын төв байр, цэргийн гол захиргаа
жанжин шугам — ерөнхий гол шугам
жанжны тушаал — ерөнхийлөн захирагчийн тушаал
армийн жанжин — армийн удирдагч
бүх цэргийн жанжин — бүх цэргийн удирдагч
гавшгай жанжин — хуучир. - аймшиггүй зоригтой зүрхтэй жанжин
да жанжин — хуучир. - тэргүүн жанжин
дэд жанжин — жанжны орлогч
их жанжин — өрлөг жанжин
өрлөг жанжин — цэрэг, армийг ерөнхийлөн захирагч
туслах жанжин — хуучир. - бүс нутгийн амбан сайд
ах наддаа жанжин — яриа. - ах намайг мэднэ
Хэлц үг
Жанжин хэдий чадалтай ч жагсаалд унавал баригдана
Загас хэдий бүдүүн ч уснаас гарвал үхнэ
Заан хэдий том боловч замын аяыг дагана
Жанжин хэдий их боловч зарын аяыг дагана
Зоостой хүний жаргал эд засал
Жанжин хүний жаргал хуяг засал
Цэрэг олонд үгүй
хурцад бий
Жанжин хүчинд үгүй
мэргэнд бий
Товчилсон үг
ААЖШ — Ардын Армийн Жанжин Штаб
ААЖШГ — Ардын Армийн Жанжин Штабын Газар
ЖШ — Жанжин Штаб
ЖШД — Жанжин Штабын Дарга
ЗХЖШ — Зэвсэгт Хүчний Жанжин Штаб
МААЖШ — Монгол Ардын Армийн Жанжин Штаб
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.