од
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.од.орон. Огторгуйн алсад гэрэлтэн харагдах тэнгэрийн эрхэс
- 2.шилжсэн утгаЖинлүүр, чигнүүрийн нуруун дахь жин лангийн тоог заах тэмдэг
- 3.шилжсэн утгаЯмар нэгэн юмны од мэт гялалзах жижиг толбо, цэг
- 4.шилжсэн утгаАдилхан урттай таван хэрчмийн солбилцлоос бүтсэн таван хошуут хээ
- 5.шилжсэн утгаБууны овоо
- 1.Үхэр, гахай зэрэг амьтны биед орших уут хорхой, цагаан хорхойн авгалдай.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгstar
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | од |
|---|---|
| Харьяалахын тийн | одын |
| Заахын тийн | одыг |
| Өгөх орших тийн | одод |
| Гарахын тийн | одоос |
| Үйлдэхийн тийн | одоор |
| Хамтрахын тийн | одтой |
| Чиглэхийн тийн | од руу |
| Олон тоо | одууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
од түгэх/од гийх — харанхуй болж одны харагдах хэмжээ үлэмжхэн нэмэгдэх
од анивчих/од жирвэлзэх — одны гэрэл хөдлөн гялалзаж харагдах
од сийрэх — үүр цайж, огторгуйд түгсэн одны зарим нь үзэгдэхгүй болж цөөрөх
од харвах/од унах/од зарах — сансрын биет агаар мандалд гэрэл цацруулан их хурдтайгаар унах
ашдын од — биеээсээ илч гэрэл гаргадаг нар, хэдрэг зэрэг одон ертөнц
хувилдаг од — гэрэлтэхдээ өнгө нь хувирч харагдах ашдын од
хүн од — тэнгэрийн оёдлын ойр орших нэгэн сүрэг таван од
өдрийн од — а.өдрийн цагт харагдах од; б.шилж. маш ховор чухал зүйл
одон орон — огторгуйн хязгааргүйд орших тэнгэрийн эрхсүүдийн цогц
одон мандал — тэнгэрийн ажиглалт, гариг ертөнцийн байршил, хэмжээ, хөгжил, эрхэс хөдөлгөөнийг цогцоор нь судалдаг ухаан
одон орны дуран авай — од гаригийг шинжлэн үзэхэд хэрэглэхээр тусгайлан үйлдсэн дуран
одны гэр — одны орших газар
од нягт — од маш, үлэмж их
долоон од — долоон бурхан од
одон орон судлал — ш.у. - одон орныг судлах шинжлэх ухаан
одон орон судлаач — одон орныг судлан шинжлэхэд мэргэшсэн мэргэжилтэн
одон орныг судлах оргил — тэнгэрийн байдал, нар, сар, од гаригийг байнга шинжлэн судлахад зориулан байгуулсан багаж хэрэгсэл бүхий тусгай газар
жингийн од — тухайн зүйлийн жинг заасан тэмдэг
торгоны од — торгонд гаргасан жижиг толбо
одон цоохор — жижиг цоохор толбо бүхий зүйл
таван од — таван хошуут хээ
одыг нь цэвэрлэх — бууны овоог цэвэрлэх
авын од — авын үзүүр
од нь орох — аз хийморьтой явах
од нь унах — хийморь сүлд нь доройтох
залуу од — олонд алдаршиж буй залуу хүн
оддын өвчин — амжилтдаа эрдэж биеэ тоох ёс суртахууны доголдол
одон бөмбөг — спорт. - ширээн дээр намхан татсан торон дээгүүр жижиг бөмбөгийг цохиураар нөгөө тал руугаа давуулан цохиж тоглох спорт тоглоом
Хэлц үг
од нь гялалзах — ажил үйлс нь өөдрөг байх, аз хийморьтой байх
од нь харвах — ажил хэрэг бүтэхээ байх, азгүйдэх
од нь харих — ажил үйлс нь бүтэлгүйтэх
од нь цоорох — хийморь сүлдгүй болох
од шүүрэх — овсгоотой байх
од нь онгойх — аз хийморь нь харих
муу одонд төрөх — аз хийморь нь дутах
сайн одонд төрөх — азтай, хувьтай төрөх, амны хишигтэй байх
од муутай/одгүй — азгүй байх
Дарга аа, би ч зодоон цохионд од муутай амьтан даа (Б.Догмид, Оосор бүчгүй орчлон).
од нь харвах/унах — үйл явдалд аз золгүй болох, ажил хэрэг бүтэхээ байх, азгүйдэх
Тэр Герман хаан гэгч дамшиг чинь од нь харваж орхисон хэрэг (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
од харан хонож, орвон дэрлэн унтах — гэр оромжгүй хээр хөсөр хонож хэвтэх
Хасар би танаас салж Хан ахаа санаж, хайн эрэвч харагдах бараагүй, хайлан уйлавч сонсогдох чимээгүй, хаана одсоныг мэдэхгүй, од харан хонож, орвон дэрлэн унтаж, гэргүй хонож, дэргүй унтаж баймуй (МНТ).
одон сарыг нөмрөх — хээр гадаа хонож хэвтэх
Мөнгөндалай, Гүнсэгийн намын хорооны нэг баг хүн болон хамтарсан байлдааны эгнээ ангиа дагуулж одон сарыг нөмөрч, салхин хуй татсаар хүрээд ирлээ (Д.Дамиран, Мөнгөндалайн дуулал).
одод шуулгах — оройтох
Хүдэр нутаг усныхны зүрхэнд орсон хорхойтсон баавгайтай ана мана, ач тач үзэлцсээр одод шуулгажээ (Д.Цэдэв, Улаан хамбан зодогт буюу тавын даваа).
одтой төрөх — аз жаргалтай, аз хийморьтой төрөх
Одтой төрсөн охин гэж ярьдаг билүү (Б.Бааст, Алтайн цэцэг).
↑ муу одонд төрөх
↑ өдрийн од шиг
↑ сайн одонд төрөх
↑ урын одтой дархчууд
Од гараагүй байхад
Ойд ороогүй байхад
Од гарвал огторгуйн чимэг
Олон хурвал оюуны чимэг
Од олон бол тэнгэр цэлмэг
Хүн олон бол оюун дэлгэр
Од олон боловч сар мэт тунгалаг нь ховор
Сар тунгалаг боловч нар мэт гэгээн бус
Од тэнгэрийн чимэг
Мод газрын чимэг
Орчлон орой болгон жороо
Од шөнө болгон жиргээ
Сар саруул боловч нартай адилгүй
Од олон боловч сартай адилгүй
Зүйр цэцэн үг
Од олон бол тэнгэр цэлмэг
Хүн олон бол оюун дэлгэр
Од олон боловч сар мэт тунгалаг нь ховор
Сар тунгалаг боловч нар мэт гэгээн бус
Хоршоо үг
од гариг — тэнгэрийн томоохон эрхэс
од мичид — огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс
од овоо — бууны гол төмрийн үзүүрийн дээд талд байдаг бууг шагайж онилоход хэрэглэх жижиг шовгор төмөр
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠣᠳᠤᠨ (odun), from Middle Mongol [Term?], Proto-Mongolic *hodun. Cognate with Khamnigan Mongol одо (odo), Buryat одон (odon), Kalmyk одн (odn), Dongxiang hodun.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.